Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Миний хүүхэд ирээдүйн тэрбумтан
Зохиогч: Нарангэрэл.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Хүндэт уншигч та нохой тэжээдэг хүн тэжээсэн нохойтойгоо тун адилхан болж орхидогийг анзаардаг уу? Эсвэл нохой нь эзэнтэйгээ адилхан болдог юм болов уу? Ярдаг нохой яг л нэг тийм эзэнтэй байдаг. Харин тайван намуун нохой эзнийхээ дотоод ертөнцийг илэрхийлж байдаг. Бүх юм харилцан шүтэлцэлтэй.

Бид хүссэн хүсээгүй хүрээлэн буй орчинтойгоо байнга харилцаанд орно. Харилцан нөлөөлөх, харилцан уусах нь тасралтгүй явагдаж байдаг.

Тэгвэл хүүхдүүд эцэг эхтэйгээ хичнээн адилхан талаар ярих ч хэрэг алга. Хорвоод мэндэлсэн эхний өдрөөс, нарийн ярих юм бол бүр төрөхөөс өмнө ч эх үрийн холбоо бүрэлдэнэ. Тэгэхээр ээж нь тайван амгалан байвал хүүхэд нь мөн тайван амгалан болдог. Хэрэв ээж нь цухалдаж байвал хүүхэд цухалдаж, уурлаж уйлж байвал бидний "ухаангүй" гэж бодож байгаа үр хөврөл яг тийм сэтгэл хөдлөл үзүүлдэг ажээ. Цаашлах тусам лавширна.

Бидний хэлсэн үг бүр, байнга хэлдэг хэллэг ба дадал зуршил бүхэн бяцхан хүүхдийн далд ухамсар ба ухамсарт шингэх бөгөөд түүний цаашдын амьдралд маш хүчтэй нөлөөлнө.

Ижил төстэй номнууд (174)
1