Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Дорнын хутагтын хувилгаан эрдэм
Зохиогч: Оюунлаг зуун ТББ 
Эрхлэн гаргасан: "Оюунлаг зуун" ТББ
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

Говийн хутагтын тухай монголчууд бид сайн мэддэг юм шиг хэрнээ бараг мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Зарим нь архи, хүүхэн хоёртой багагүй холбон ярьдаг, бичдэг, зурж урладаг байлаа. "Эдүгээ цагийн миний явдлыг шавь нар мину шинжвээс адгуусан мэт санагдах ажгу. Энэ бөгөөс хоосон чанарыг илтэд онож хоёргүй сэтгэлийт үүсгэж чадваас аяндаа орчлон үзэгдэл мэт хуурамч болохыг мэдмү. Хуурамч орчлонд буй бүхэн адгуусан мэт, олон бээр чанагшихыг үл мэдмү" хэмээн хутагтынхаа айлдсаныг санаваас эгэл бидэн өөр өөрсдийнхөө оюуны саваар тийн хэмжихээс ч яахав.

Түмний нэгэн би, өтлөх насандаа хутагтынхаа оюуны огторгуйд зорчих онцтой нууц эрдэм, их бага арван ухаанд нэвтэрхий увдис чадварын зах зухаас сонсон биширч, шагшин бахархаж явнаа. Түүний яруу найргийн бүхүй л шад болгон нууцлаг, гүн гүнзгий. Оюуны ертөнцийн нэн өндөр түвшинд хүрч, түүний бичсэнээр "хоосон чанарыг илт онож", "орчлонг үзэгдэл мэт хуурамч болохыг мэдэх" чухам тэр үед яруу найргийн шад шүлэг сэтгэлээс нь урсан гардаг байсан гэдэг нь илэрхий. Догшин ноён хутагтынхаа увдис эрдмээс сурвалжлан ярилцсанаа, сураглан танилцсанаа өөрийн болон өрөөлийн үгээр сониндоо сорчлон нийтэлснээ эрхэм уншигч та бүхэндээ ном болгон толилуулж байна.

Ижил төстэй номнууд (34)
1