Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Амьтдын лавлах толь
Зохиогч: Наранцэцэг.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Монголчууд эрт үеэс байгалийн баялаг, нутаг орныхоо үзэсгэлэнт газар, ан амьтанг хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Бүр ХIII зууны үед алив амьтны төрж үржих цагаар хаан, ван, эрхтэн дархтан хэн ч байсан агнахыг хориглосон хуультай байжээ. Хүн, нийгмийн хөгжлийн үр, хүний буруутай үйл ажиллагааны уршгаас болж байгалийн баялаг болох олон ургамал амьтан ихээр хөнөөгдөн устаж, зарим нь мөхөх аюулд ороод байна. 1944-1954 онуудад олон улсын байгаль хамгаалах холбооноос устаж болзошгүй ховордсон ургамал амьтдыг бүртгэх дэлхий дахиныг хамарсан мэдээ баримт цуглуулж тэдгээрийг бүртгэх “Улаан ном” гэгчийг бий болгожээ. Дэлхийн анхны улаан номд монгол орны амьтдаас Тахь, Хулан, Хавтгай, Япон тогоруу зэрэг 4 зүйл амьтад бүртгэгдэн орсон байдаг юм байна.

Энэ номонд Монгол нутаг амьдардаг олон төрөл зүйл амьтдаас төлөөлүүлэн оруулснаас гадна дэлхийн улсуудад амьдардаг ховор амьтдыг оруулсан болно.

Монгол орны ямар ямар амьтад дэлхий болон монголын “Улаан ном”-д орсон ба уг амьтны үр зулзагыг юу гэж нэрлэдэг, хэд насалдаг, юугаар хооллодог ямар баг, овгийн амьтан бэ гэдгийг мэдээллэснээс гадна зарим нэг сонирхолтой баримтыг “Үнэмшмээргүй” буландаа орууллаа.

Амьтанд хайртай хүүхэд залуучуудад энэхүү “Амьтдын лавлах толь” хэмээх ном багагүй мэдээллийг өгөх гарын авлага болно гэдэгт итгэж байна.

Ижил төстэй номнууд (75)
1