Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Шүрэн бугуйвч
Зохиогч: Шүүдэрцэцэг.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2004
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Орчин үеийн залуусын хайр дурлал, санхүүгийн эрх чөлөөний төлөө тэмцэл.
2004 онд хэвлэгдсэн. Оны шилдэг ном шалгаруулах Grand book ёслолын 2007 оны “Онцлох ном”-ын шагналтай.
“Сас Пикчерс” студи энэ зохиолоос сэдэвлэн 2008 онд уран сайхны кино бүтээсэн.
Итгэл, Жака, Аянга, Баагий хэмээх дөрвөн найз хамтран компьютер засварын компани байгуулж байгаагаар үйл явдал өрнөнө. Хайр дурлал байдагт итгэдэггүй Итгэл нэгэн үдэш найзуутайгаа шоудаж яваад нэг охинд анхны харцаар дурлах боловч охин танилцахыг хүссэнгүй зугтан одохдоо шүрэн бугуйвчаа гээснийг Итгэл олно. Тэр охин бол шатахуун импортлогч томоохон компанийн эзний охин Намуун байлаа. Намуун ч эцгийнхээ хөрөнгөнд бус өөрт нь дурлах хүнийг мөрөөдөж байдаг.

Намууны найз охин түүнийг ядуу айлын охин болж жүжиглэхийг ятгаснаар Намуун Итгэлд өөрийгөө хувийн эмнэлэгт асрагч хийдэг Алтанзул хэмээн ойлгуулна. Итгэл хувийн эмнэлгүүдээр явж Зулааг хайна. Намуун Итгэлийн хайр дурлалыг шалгахын тулд түр асрагчаар ажилд орно. Итгэл эрсээр явж Намууныг олох боловч нууцыг нь үл мэднэ...

Ижил төстэй номнууд (273)
1