Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сэргийлэхийн "Баатар"
Зохиогч: Очир.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Баяр ёслолын дүрэмт хувцасны энгэр дээрх олон одон медаль нарны гэрэлд гялалзах нь улам ч сүр жавхлантай агаад төр, түмнийхээ төлөө халуунд халж, хүйтэнд хөрч хүч хөдөлмөрэө зориулсны гавьяа зүтгэлийг гэрчилнэ.

Жагсаалын манлайд цагдан сэргийлэх байгууллагын байлдааны гавьяаны «Улаан туг»-ийн одонт туг, дараа нь ахмад сэргийлэгчид, түүний араас офицер, сэргийлэгч, гал сөнөөгч, зохицуулагч гээд л эрэмбэ дараалсан баярын жагсаал яралзтал алхална.

Төв цэнгэлдэх хүрээлэнд сул суудал алга. Гоёлын хувцсаа өмссөн олон мянган үзэгчид өнгө өнгийн алаг эрээн шүхэр дэлгэн барьцгаасан суух нь цэцгийн мандал шиг харагдана.

Хүмүүсийн хараа  ганцхан юман дээр дурангийн тогтоол гэлтэй тогтож нам жим болов.

Цагдан сэргийлэх байгууллагын нэгэн түүхт ойн баярый өдөр билээ.

Энэ нь, талбайн тойргоор орж ирж байгаа төрөө төлөөлж түмнийхээ төлөө зүтгэгч сэргийлэгчдийн баярын жагсаал ажээ.

Ижил төстэй номнууд (273)
1