Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тэрэлжийн өдрүүд намар оройн хараацай
Зохиогч: Урианхай.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 20
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Зохиолч Д.Урианхайн “Тэрэлжийн өдрүүд… намар оройн хараацай” өгүүллэгийн түүвэр нь зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн постмодерн арга барилын болон сэтгэлгээний шинэ, сонирхолтой өгүүлэмж, үйл явдалтай өгүүллэгүүдээс бүрэлджээ. Д.Нацагдоржийн мэндэлсэний 100 жилийн ойгоор зарласан богино өгүүллэгийн “Шувуун саарал” уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Тугалын зүүд” тэргүүт ихэнх өгүүллэгүүд нь Монголын өдөр тутмын том сонинууд, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинуудад хэвлэгджээ. Зохиогч залуудаа бичиж “Цог” сэтгүүлд хэвлүүлсэн “Тэрэлжийн өдрүүд… алганаас ниссэн хараацай” гэдэг уянга-сэтгэлзүйн өгүүллэгээ дахин засварлан шинэчилж, жүжигчин хүний оюун санааны ертөнц, ахуй амьдрал-гэр бүлийн харилцааны зөрчил, философи үзэл бодлыг нэн ээдрээтэй үйл явдлаар харуулж дүрсэлж “Тэрэлжийн өдрүүд… намар оройн хараацай” нэртэй бясалгал-эргэцүүлэл, сэтгэлзүйн уянгалаг бүтээл болгон томруулжээ.

Ижил төстэй номнууд (273)
1