Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Бодь мөрийн зэргийн бясалгахуйн хөтөлбөр
Зохиогч: Жавзандамба хутагт төв 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Цастын орны мэргэн бүтээлч нарын оройн чимэг, ялгуүлсан богд Зонхава лам бээр Бурхан багшийн эш бошго үзүүлсэний дагуу цогт Наландарын хийдээс үламжлагдсан их хөлгөний судар тарни хосолсон шашиныг ариутган дэлгэрүүлж, олон гайхамшигт үйл зохиосоны нэг нь 1402 онд өөрийн алдарт бүтээл "Бодь мөрийн зэрэг" хэмээх номыг туурвисан юм.

"Бодь мөрийн зэрэг"-ийг судалсанаар богино хугацаанд бурхан шашны бүрэн цогц мэдлэг олох тул энэ номыг зайлшгүй судлах ёстой юм. Учир нь "Бодь мөрийн зэрэг" нь бурханы сургаалын бүрэн цогц мэдлээлэлийг багтаасан, бүхий л гүн гүнзгий утгуудыг амар хялбар ойлгуүлах дээдсийн ялгамжаат увидас мөн. "Бодь мөрийн зэрэг"-ийн найман их хөтөлбөр байдаг хэмээн алдаршсаны дотроос бидний багш Жадо ринбуучэ 2008 онд төв нутгийн хөтөлбөр хэмээн алдрашсан, банчэн Лувсан-ишийн зохиосон "Бодь мөрийн зэргийн үлаан хөтөлбөр бүхнийг болгоогчид зорчих түргэн мөр" хэмээгч болон өмнөдийн хөтөлбөр хэмээн алдаршсан, тавдугаар далай лам Агваанлувсанжамцын зохиосон "Бодь мөрийн зэргийн хөтөлбөр бичиг Зөөлөн эгшигтийн аман эш" хэмээх хоёр номыг хавсран хөтөлсөн юм.

Ижил төстэй номнууд (34)
1