Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Хэвлэл мэдээллийн менежмент
Зохиогч: Цэнджав.До 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Ерөнхий  менежментийн тухайд цөөнгүй сурах бичиг гарсан боловч салбар салбарын менежмент түүний дотор хэвлэл мэдээллийн менежментийн талаар ном сурах бичиг өнөө хараахан гарч амжаагүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага гэж юу болох, түүнээс эрхлэн гаргадаг тавааржсан бүтээл болох сонин, радио, телевизийн нийтлэл нэвтрүүлгийг зах зээлд яаж борлуулах, тийм үйл ажиллагааг эдийн засгийн хууль, маркетинг, менежменттэй холбон үзсэн сурах бичиг, судалгааны өгүүлэл гарах нь мэдээж. Сэтгүүлч бэлтгэдэг хориод их, дээд сургуулийн хичээлийн кредит цаг, сургалтын стандартын дагуу “Меdia managment” гэдэг хичээл ордог. Багш оюутангүй энэ талын сурах бичиг, гарын авлагаар гачигдаж, чамгүй хүслэн болдогийг багшлах болсноос хойш бүр ч илүү ойлгож мэдэрсэн юм. Сүүлийн хэдэн жил сэтгүүлч бэлтгэдэг төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад ОНМХ-ийн менежментийн хичээл заах явцдаа энд тэндэхийн юмыг харж. хэрхэндээ материал цуглуулж, мэргэжлийн эрдэмтэдтэй ярилцаж. эрдэм шинжилгээний хурал семинарт өөрийн санал бодлоо илэрхийлж байв.

Ингээд ор юмгүй хоосон байснаас ядаж барьж авах ганц болохноо юм байвал сурах, сургах гэж байгаа хүмүүст ширвэгдэж илүүдэхгүй болов уу гэж энэхүү сурах бичгийг чадан ядан хийлээ.

Ижил төстэй номнууд (75)
1