Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Секс, эротик
Номын нэр: Амрагийн уруул
Зохиогч: Соёмбо пресс хэвлэлийн газар 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4680₮
Номын товч

Эрвээхэй ч эндүүрэм ээ! Мөн ч хөөрхөн хэмээн нэрд гарсан нэгэн дуунд өгүүлдэг. Нүдний тухай чингэж дуулсан хэрэг. Дуламжав гэж чухам тийм нүдтэй охин. Үлэмж гоо сайхан нүүрэн дээр хоёр гоё цэцэг дэлбээлсэн мэт харагдмуй. Үе насны шавилхан хөвгүүд түүний өөдөөс эгцлэн ширтэнэ гэдэг зүрх үхэм ажгуу. Тэрбээр Завханы усан хангайд нутагтай Лувсан хэмээх дархан өвгөний цор ганц охин.

Дуламжав хэдийвээр нутгийн охидоос онхид өөр төрсөн ч бусдын адил үнээ сааж, хонь хариулж, идээ цагаа борлуулан борив бохисхийх нь ер үгүй. Тэрбээр саахалт айлынхаа Жамбаа гөрөөчийн бага хүүтэй бусдаас арай дотно. Түүнийг Загд гэх агаад Дуламжавтай нэгэн ангийн хөвгүүн. Царай зүс бов бор, тэрхэндээ хөөрхөн хэвлүүхэн нэгэн тул түүнийг нутгийхан “Аавын цээж” хэмээн хочлох нь бий. Харин Загд Дуламжаваас айна гэж сүнсгүй. Тэд саахалт зусах тул өдөр бүр уулзах нь уулзана. Гэвч ертөнцийн хоёр бөөрөнд амьдран суудаг юм шиг даанч алсад байх мэт...

Ижил төстэй номнууд (13)
1