Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Хаан төрийн нууц
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2007
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

Улаагчин гахай (1227 он) жилийн цагаан шүүдрийн намар цагийн үүрээр Хавтын их хүрээнээ алтан гэрэгт элч ирсэн дохио сонсдов. Эзэн ордны гаднаас хэвтүүл цэргийн бүдэг дуу гарч, Их Аурагаас элч ирэв гэхэд Хавт ноён нанхиад торгон дээлээ ханцуйлан өндийлөө. Хэвтүүлийн хөлд налах өвсөн чимээнээр сэрсэн Азуй хатан үргэсэн гөрөөс мэт сэрвийн босоход, Ах хааны алтан гэрэгэ иржээ. Би төрийн өргөөнд очсуу гээд бүсээ бүслэж, малгайгаа цэгцхэн асаагаад гарлаа. Үүрийн бүүдэн зүүдэн их хүрээг урьхнаа гийгүүлж, алсын уулын оройд харуул эрсийн асаасан түүдэг улалзан аж. Их Хавтын бараанаар төрийн ордны үүд алгуур нээгдэн хэвтүүл эрсийн ахлагч Живгэ ноён, Элчийг ноёнд бараалхуул! Гэх дуун дагаж дөрөө жинхийн, олон хүний яаруу алхаа наашлахад, Гэрэгэ өргөгтүн! гэлээ. Харанхуйг сүлэн ядах үүрийн туяанд гэгээ нэмэх мэт хангарьдын дүрт алтан гэрэгэ гялсхийх сацуу ялтас хуяг ханхийж, шонхорт толь мэлтэсхийн нэгэн эр өмнө нь өвдөг сөгдөн, Нүд нойтон чих хуурай мэдээ авчирсан нүгэлт намайг өршөө хэмээн дуулгаа элгэндээ тэвэрч их үст тэргүүтийг өвдөг тушаа бөхийлгөн зарлиг хүлээв. Хавт Хасар их уулнаас үг ирэх мэт тэнгэрийн хаяаг тойруулан ажсанаа, Хэлэгтүн! гэлээ. Өвч биеийг хол замд булрах шиг сүрлэг Хавтын өргөн хар хөмсөг чичрэсхийн догшин хар нүд сүүмэсхийн гөлийж нэгэн дусал нулимс ялгууханаа тасарч монхордуу хамрын тод угалзнаа ирж ширвээ сахалд нь чимээгүй шингэв.

Ижил төстэй номнууд (66)
1