Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Шидэт түрийвч
Зохиогч: Энх-Амгалан.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Уг номын гол дүрүүд болох Роберто, Павло хоёртой хэдэн жилийн өмнө нэгэн нарлаг сайхан намрын нар гийсэн өдөр уулзаж билээ.

Тэр өдрийн орой ч гэсэн бусад ажлын нэгэн өдрийн адилаар би ядарч туйлдсан амьтан ажлаасаа гаран гэрлүүгээ гэлдэрч явлаа. Гэнэт гэдэс хоржигнох чимээнээр өдөржингөө юу ч идэлгүй цаг зав муутайхан явснаа санан ямар нэгэн зүйл авч идье хэмээн бодоод хармаанаасаа түрийвчээ гаргаж үзэв.

Тухайн үедээ би нэрийг нь хэлэхэд л хүн болгон мэдэх нэгэн том компанид ажиллаж байсан ба цалин пүнлүү ч ялгаагүй үе тэнгийн нөхдөөсөө хавьгүй илүү ихийг авдаг байлаа. Компанидаа ч ур чадвартай гэдгээрээ үнэлэгдэн хажуугаар нь энэ тэр зүйлд хөрөнгө оруулан гайгүй сайн орлого дээр нь ороод ирчихдэг байсан юм...

Магадгүй өөрийнхөө түрийвчийг яагаад хоосон явдгийн учир шалтгааныг ухаараагүй хүн байвал уг номыг уншаад үзээрэй.
Та бүхний түрийвчийг дүүргэн түнтийлгэж өгөх ид шидийн мэт нууцтай уншигч та бүхэн учрах болно.

Ижил төстэй номнууд (174)
1