Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Секс, эротик
Номын нэр: Илгээмжээр ирсэн этгээд кино
Зохиогч: Омбо.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Буян-орших багаасаа л аль болох бүтэхгүй бүхэнд хутгалдана өссөн гудамныхаа хамгийн зодоонч нэгэн байв. Тэрээр ямар ч хүнийг ганцхан дэлсээд л нам унагадаг эрдэмтэй бөгөөд түүний чийрэг бадирун тамирчин шиг биеэс хүн бүр ширвээтэн айдаг мэт өөрт нь санагддаг аж. Мань эр сүүлийн үед согтуу хөлчүү хүмүүсийг сэгсрэх /баавгай дарах/ их хоббитой болоод байгаа бөгөөд түүний хобби өдөр ирэх тусам архагшин сүүлдээ бүр өвчин болж хэн нэгнээс ядаж ганц ширхэг тамхиний мөнгө авч ухамсарын шанаа хүртээхгүй бол сэтгэл амарч бүтэн нойртой хонож чадахаа байчихсан юм. Буян-орших эл сэтгэлийн дуудлагаараа шөнө хугаслан сэрж найз бүсгүйнхээ халуун өврөөс могойн гуужисан арьс шиг сугарч хулгана мэт чимээ гаргалгүй хувцасаа тэвэрсээр сэмхэн гэрээсээ гарсан байна. Гадаа шиврээ бороо шивэрч нуруу нэвт жиндүүлэм хүйтэн салхитай байв. Буян-орших үүдний амбаартаа чичрэн байж хувцасаа өмсөөд бакалынхаа түрүүг хагас эргүүлэн бүрх малгайгаа нүүр лүүгээ дараад савхин хүрэмний захаа босгоод хашаанаасаа гарч гудамныхаа төгсгөлд байх гүүрэн дээрээ очлоо. Гүүрний хашлага дээр суугаад тамхи баагиулан суухад мань эрийн сэтгэл сая нэг юм цэлмэж амрах шиг болох аж. Шөнийн тэг цаг болсон тул хүн амьтаны хөл хөдөлгөөн илт татарч эл хул оргин. Түүнийг ийн мануухай аятай гүүрний хашлага дээр суухыг нэг эмэгтэй, хоёр залуу хашааны булангаар сэм тагнуулдан мэдээд урам муутайхан гэр гэр лүүгээ явжээ. Учир юун гэвээс өчигдөр эл гурав ганзага овоо нийлэн гайгүйхэн олз омог олсон боловч мань эрд үйлдэл дээрээ гадуулчихсан аж...

Ижил төстэй номнууд (15)
1