Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Залхуу охин заан болсон нь
Зохиогч: Сундуй. О 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1800₮
Номын товч

Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй “Залхуу охин заан болсон нь” хэмээх нэгэн шинэ содон өгүүллэгийн ном бичжээ. Энэ номд “Залхуу охин заан болсон нь”, “Бичиг мэддэггүй бамбарууш”, “Шидэт алтан алх”, “Түмэн наст улиасны дүрсгүй нэгэн навчны паян”, “Ууртай баавгай”, “Тэнгэрт өлгөөтэй бяслаг”, “Оймс залгидаг мангастай учирсан нь”, “Хулгана ном хоёр”, “Алсыг харагчийн орой дээр суудаг Алимаа эгч”, “Ялимгүй маргаан”, “Бардам гөлөг”, “Өлзиймаа”, “Өөвгөр, Бөөвгөр хоёр”, “Учиртай бэлэг” зэрэг арав гаруй өгүүллэг оржээ. Өгүүллэг бүр өөрийн гэсэн өнгө аяс, сонин содон санаа, дүр дүрслэлтэй байна. Хүүхдүүд энэ номыг уншсанаар бичиг үсэг сураагүйн харгайгаар зальт гаварт хууртан хөглөж буй борхон бамбарууш, ядарсан хөөрхий эхээсээ бяслаг нэхэн зовоож, тэнгэрийн сарыг бяслаг хэмээн эндүүрэн бодоод түүнийг авахаар саваагүйтэн яваад аюулд өртөх шахсан бяцхан гөлчгий, арааны шүлс асгарам томоос том амттайхан алим олоод чи үүр, би үүрэхгүй гэж маргалдсаар байгаад зальт шар үнэгэнд алдсан залхуу зараа Өөвгөр, Бөөвгөр нарын талаар уншина. Мөн алсыг харагчийн орой дээр суучихаад хотын бүх л хүүхдүүдийн юу хийж, яаж дэггүйтэж байгааг дурандан суудаг Алимаа эгчийн талаар, хичээлээ хийдэггүй, ном дэвтрээ ариг гамтай хэрэглэдэггүй Онхоон хэмээх олхиогүй сурагчтай ном, хулгана хоёр хэрхэн тэмцэж буй тухай ч уншина. Үнэхээр сонирхолтой. Бас “Тэгш сондгой тооны тэргүүлэгч нь би. Тийм учраас тэгээр яах юм бэ? Тэгээд ч би байхгүй бол хэн ч юуг ч хэмжиж чадахгүй” хэмээн онгирсон нэгийн тооны бардамнал түүнийг ямар инээдтэй, эвгүй байдалд хүргэж буйг ч мэднэ. Тэг гэдэг хэмжигдэхүүн ер нь хэрэгтэй юу, үгүй юу? гэдэг асуултын хариуг ч олно. Залхуу охин заан болсон нь номын талаар энэ  мэтээр дурдаад байвал дуусахгүй олон зүйл бий.

Ижил төстэй номнууд (136)
1