Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Амьдралаас ургасан амжилтууд
Зохиогч: Рэфик.И 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Олны дундаас цойлж хэн бүхний анхаарлыг татсан, өөрийн гэсэн зорилготой гоц гойд хүмүүс байдаг. Тэд хүсэл тэмүүллээр жигүүрлэн, тавьсан зорилгоо биелүүлэхээр мятрашгүй тэмцдэг. Тийм хүмүүс ховор үнэт эрдэнийн чулуу мэт үнэ цэнэтэй билээ.

Тэднийг хэзээ ямар хурдаар хаашаа явахаа мэддэг далай тэнгисийн аварга хөлөг онгоц гэмээр. Учир нь тэд салхины аясаар зүг чиггүй хийсэх хамхуул шиг биш юм. Гоц хүмүүс авьяас чадвараа нээж, үүрэг хариуцлагаа ухаарч, үргэлж шинийг эрж хайн, эрс шийдэмгий итгэл төгс байж өөрсдийгөө таньж мэдсэн байдаг.

Энэ номд бичигдэгсэд бол дээрх хүмүүсийн нэгээхэн хэсэг нь юм. Машиныхаа гаражинд ажлын гараагаа эхэлж, дэлхийд алдартай компани байгуулсан, өөрийн нэрийн сан байгуулж зуу зуун залуусын сурч боловсроход нь тусалсан, хувь заяандаа гомдож суухын оронд уйгагүй хөдөлмөрлөн зураач болсон хараагүй нэгэн байхад, зуун насыг зооглосон ч мөрөөдлөө биелүүлэхээр сургуулиа төгссөн настан, хүүхдийнхээ төлөө хоргүй угаалгын нунтаг бүтээж чадсан ээж гээд бусдад итгэлийн бамбар асааж, оргилд хүрч чадсан олон олон хүний үнэн түүхийг энэхүү номоос унших болно.

Ижил төстэй номнууд (174)
1