




Мэргэжлийн хүмүүс, асуудал эцэг эхчүүдэд байдаг болохоос биш хүүхдэд байдаггүй гэж үзэж байна. Хүүхдүүд бол бидний хуулбар юм. Хөрсөнд та ямар ургамлын үр суулгана түүнийгээ л ургуулан хураан авдаг гэсэн үг байдаг. Бид хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж байна. Тэднийг анхаарч сонсолгүй, эрүүл саруул ой ухааныг нь өөрсдийн мэддэг ямар л буруу зүйл байна түүгээр дүүргэчихээд дараа нь “Миний хүүхэд хэцүү” гэж ярьцгаана.
Тиймээ, Хүндэт эцэг эхчүүд минь! алдааныхаа хаанаас нь ч буцсан ашигтай.
Одоо шууд хүүхдийнхээ хажууд оч. Тэдэнд өөрийн зан аашаараа үлгэр жишээ бол. Тэдэнтэй хамт байж баяр баясгалан, амжилт бүтээл, бүхий л зүйлийг нь хуваалцана гэдгээ мэдрүүл. Хамгийн чухал нь зан төрх, байгаа байдлаараа түүнд зориулсан бүхнээ, хариу нэхээгүй хайраа ч бас мэдрүүл.