Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Би өөртөө саад болохгүй
Зохиогч: Апухан.Р 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5500₮
Номын товч

Энэ номын эхний бүлэгт, амжилтад хүрэхийн тулд ямар бэлтгэл хийх ба юуны түрүүнд амжилтыг үнэхээр хүсэх хэрэгтэйг онцлон, хүн еөртөө хэрхэн саад болохгүйн жишээг өгсөн билээ. Хоёрдугаар бүлэгт, сэтгэхүйн цар хүрээний гайхамшигийн тухай; гуравдугаар бүлэгт, харилцааны талаар өгүүлсэн. Дөрөвдүгээр бүлэгт, бидний өөрсдийгөө удирдах нөхцөл байдлыг жагсааж, тавдугаар бүлэгт, амжилтад хүрэхэд ямар зан байдал гаргах хэрэгтэйг, зургаа буюу сүүлийн бүлэгт бол хүний Бурхантай харьцах харьцааг тусгасан байгаа.

Бүх бүлэгт ойлгуулахыг хүссэн гол агуулга нь хүн танд, өнөө үед оршин байдаг гэдэг нь нотлогдсон тэр далдын агуу хүчийг хэрхэн ашиглах арга зам, сэжүүрийг өгөхөд чиглэсэн юм.

Хүн өөрийгөө бүрэн танивал хамгийн том асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг. Өөрийгөө танин мэдэх ухамсраар ажлаа эхэлсэн хүн, амьдралын бүх талбарт амжилт гаргаж чадна.

Бидний их аянд саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Харин хамгийн том саад нь хүн өөрөө байдаг юм. Үнэхээр хүнд нэгийг бодогдуулмаар. Өөртөө тээглэн унасан хүн олон байдаг. Хүн, өөрийгөө танин мэдэх дур хүсэлгүй, санаачлагадаа хайнга, алхаа гишгээндээ шийдмэг бус ханддаг бол өөрөө өөртөө заавал саад болдог. Өөр бодож тунгаамаар зүйл бол зарим хүн үүнийгээ ухамсарлаагүйд байгаа юм.

Энэ зохиол, өөртөө саад бологсдын тоог багасгах бодол ба энэ бодлын надад хүлээлгэсэн үүрэг хариуцлагын үр дүнд бий боллоо.

Өөрийн бодол санааг та бүхэнтэй хуваалцах боломж олдсон энэхүү баяр хөөр дээр минь та бүхний хувийн амжилтад хувь нэмрээ оруулахын баяр хөөр нэмэгдэх болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөж байна.

Хүндэтгэсэн. Рэжэп Шүкрү Апухан

Ижил төстэй номнууд (174)
1