Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Монгол бөөгийн дуудлага
Зохиогч: Нарантуяа.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Монголын ардын аман зохиолыг судлан бөө судлалын холбогдолтой зохиолууд болох баатарлаг туульс, үлгэр домог, зүйр цэцэн үгс болон дуулал зэргийг цуглуулах явцад энэхүү хэлний аугаа их баялаг болон гоё сайхныг миний бие гайхан биширсэн билээ. 30 гаруй жилийн турш Ар монголын нутаг дэвсгэрт амьдрах явцдаа Азийн соёлын түүхэнд чухал зүйл болох бөө судлалын аман болон бичгийн эх бичгүүдийг судлах явцад энэ чиглэлээр хийж буй цорын ганц судлаач болно гэж төсөөлөөгүй билээ.

Устаж үгүй болсон соёлын хуучин уламжлалт өв болох авиа зүйн хялбар аргаар бичигдсэн энэхүү эх бичгүүдийн гэрч нь болно гэдгээ ч зүйрлээгүй билээ.

Судалгааны явцад тал газрын малчны гэр болон сүм хийдийн номын сангуудаар хэрэн хэсч явахдаа монгол бөө судлалын түүхэнд чухал ач холбогдол бүхий гар бичмэлүүдтэй биечлэн танилцаж явав. Тэдгээрийг хуулбарлан авч шинжлэх ухааны хорооны номын санд тусгайлан зориулж бөө судлалын холбогдолтой материал цуглуулж байв. Гар бичмэлийн ихэнхийг нь Ар монголоос олсон бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд болсон үйл явдлыг тусган харуулсан байна.

Ижил төстэй номнууд (34)
1