Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Ялгаагүй ээ
Зохиогч: Бадам.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1300₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Б.Бадам “Ялгаагүй ээ” хэмээх нэгэн сонирхолтой сайхан ном бичжээ. Энэ номд урт чихтэй ч мухар толгойтой цэнхэр ишиг, хув чихтэй шооргор хөөрхөн эвэртэй хар ишиг хоёрын зөрчилдөөн эвлэрэл гарна. Зөрчилдөөн ч гэж дээ. Цэнхэр ишиг л “Би хөөрхөн цэнхэр өнгөтэй. Бас урт соотон чихтэй” гэж хар ишгэндээ онгирсноос л хамаг хэрэг дэгдэнэ. Хар ишиг харин юу ч үл дууугарна. Гэтэл хэсэг хугацааны дараа цэнхэр ишгэнд байхгүй урт шооргор эвэр хар ишгэнд ургана. Цэнхэр ишиг байж ядталаа уурлан толгой дээрээ эвэр ургуулах гэж хичнээн хичээгээд ч тусыг олсонгүй. Тэр аргаа барахдаа хар ишигний эвэр ургуулсан нууцыг мэдээд өөр дээрээ туршиж үзэхээр шийднэ. Гэтэл тэр нь хэний ч санаагаар болох зүйл биш байлаа. Хар ишиг найздаа эвэр, чих гэдэг чинь санааны зоргоор ургуулж болдоггүй зүйл. Чамд соотон чих, надад шооргор эвэр байна. Бүх зүйл арван хуруу тэгш байх албагүй гэдгийг ойлгуулна. Ингээд тэд үе зайгүй дотно андууд болж үргэлж цугтаа байдаг үнэнч андууд болсноор болсноор зохиол төгсөнө. Зохиолч энэ номд зөвхөн хар, хөх хоёр ишигний тухай авч үзсэн бус хүний дотоод сэтгэлийн гоо сайхан бол өнгө зүс, бие галбир, хөрөнгө чинээнээс хамаардаггүй нандин зүйл гэдгийг батлахыг зорьжээ. Хүн дандаа өөрийгөө боловсруулж дотроосоо гэрэл цацраан тэр илч гэрлээрээ бусдыг ивээж байх ёстой. Тэр бол хүний дотоод сэтгэлийн гоо сайхан юм. Үүнийг юутай ч зүйрлэхийн аргагүй.

Жич: Энэхүү комик номыг том дэлгэцтэй төхөөрөмж дээр уншихад илүү тохиромжтой

Ижил төстэй номнууд (110)
1