Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Вансэмбэрүү
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн Вансэмбэрүү хэмээх энэхүү үлгэрийн номд гарах бүхий л үйл явдал Цэцэгсийн вант улс”-д өрнөнө. Гэхдээ энэ бол зөвхөн цэцгийн тухай үлгэр хараахан биш юм. Зохиогч эл бүтээлдээ цэцэгсийн харьцаа, тэдгээрийн хооронд өрнөх үйл явдлаар хүний амьдралын эрээн бараан, жам ёсыг гэрэл сүүдэр, гэмшил ухааралтай нь дүрслэн харуулжээ. Үлгэр тэнгэр эцгийн таалал, газар эхийн ивээлээр сэрүүн хөвчийн царманд Сэмбэрүү хэмээх нэгэн хунтайж мэндэлж түүнд дэлбээтэй бүхэн сөгдөн ван цол өргөмжилж буйгаар эхэлнэ. Вансэмбэрүү удалгүй Сэмбэрүү хэмээх нэгэн гоо үзэсгэлэнт гүнжид сэтгэл алдран хайраа нээснээр зүс нийлсэн цэцгийн ноёд хатдыг цуглуулсан дэндүү тансаг хуримыг хийнэ. Ерөөлөөр учирсан хос гэж тэднийг л хэлэх биз ээ. Гэтэл вантан царай зүс, бие хаа шигээ тийм ч сайхан сэтгэлтэй, үнэнч эр биш ажээ. Нэг л орой тэр Сэмбэрүү хатнаа уйлуулан гэрээ орхин одно. Тэгээд усны Бөлбөөтэй нэг навчнаа ижилдэн сууж хэсэг хугацааг үдээд хувь тавилан минь хуурай газар хойно одоо яалтай ч билээ хэмээн өгүүлээд Бөлбөөг орхин одно. Дараа нь хартай, ууртай Халгайгийн хайртай цэцэг болох Гоо-Юлтэд сэтгэл алдарна. Гэвч Халгай түүнд Гоо-Юлтийг хэрхэн амар өгөх билээ. Хамаг мөчрөөрөө шавхуурдан түүнийг түлж орхино. Ядрал доройтлын туйлыг үзсэн Вансэмбэрүү элсэн цөлийг туулан явж байхдаа говийн үзэсгэлэнт, сайхан сэтгэлт Улаантулам хэмээх цэцэгтэй учирч цагийг элээн суусан хэдий ч өл тагийн сэрүүнээ хүсэмжилж Сэмбэрүү хатнаа санан дурсана. Гэхдээ бүх зүйл хожимджээ. Түүнийг очиход Сэмбэрүү хатан нөгөө л байрандаа хүлээсэн хэвээр авч үрчийж хорчийсон дэлбээ нь хийсэн унаж байжээ. Вансэмбэрүү засагдашгүй, уучилшгүй алдааг хийжээ. Цаг хугацаа эргэж ирэхгүй болохоор тэр ээ.

Ижил төстэй номнууд (110)
1