Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Сэтгэлийн амирлал
Зохиогч: XIV дүгээр далай лам 
Эрхлэн гаргасан: Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв
Хэвлэгдсэн он: 2002
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 500₮
Номын товч

Таны гарт буй энэ ном бол Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Лам багштаны айлдварын англи хувилбарын монгол хөрвүүлэг юм.  Англи ном нь “Төвдийн Бурханы шашин” нэртэй бөгөөд АНУ-д “Snow Lion” хэвлэлийн газар хэвлэгдсэн юм. Уг бүтээлийг Г.Гүнжиймаа орчуулан, Буддын гүн ухааны багш докторант Б.Идэрбаяр хянан тохиолдуулсан юм. Англи номын өмнөтгөлд Дээрхийн Гэгээнтэн багш ийнхүү айлджээ:  

- Нийт амьтад, тэр дундаа хүн төрөлхтөн өөр өөрсдийн чадлын хирээр аз жаргал, ая тухыг олохын төлөө хичээн зүтгэсээр ирсэн, одоо ч хичээсээр байна. Харамсалтай нь, тэд гадаад болон дотоод олон муу шалтгааны эрхээр сэтгэлийн түгшүүр болон бусад зовлон дунд байнга тарчлан амьдардаг. Хүмүүс улс орон, үндэстэн, улс төрийн систем, үзэл онолын ялгаанаас болж өөртөө болон бусдад саад болж байдгаараа бусад амьтдаас ялгардаг.  Эдгээрээс болж, эрчүүдийг хуаранд татаж, дайн дажин дэгдэх болдог. Нүдэндээ хуруугаа зориуд хийх адил хүн төрөлхтөн өөрөө айдас, өвчин тахал, өлсгөлөн, цаг бусын үхэл зэрэг хүсмээргүй үр дагаварт хүргэх олон янзын арга барилд санаатайгаар оролцож байдаг. Ийм эгзэгтэй үеийн нөхцөл байдалд цөөн ч болов хүмүүс богино хугацаанд ч болов дотоод амгаланг мэдэрвэл юутай гайхамшигтай болох бол хэмээн бодлоо. Энэхүү зорилгоор тус номыг хэвлүүлэхийг санаачилсан юм. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтаны айлдварын монгол орчуулгыг  Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс санхүүжүүлэн хэвлүүлж, үнэгүй тараан, та бүхний сүжиг итгэл, оюуны гэгээн чанараа нээхэд тань зохилдох нөхцөл болгохыг горилж байна.  

Ижил төстэй номнууд (34)
1