Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Нисдэг үлэг гүрвэл
Зохиогч: Соёмбо пресс хэвлэлийн газар 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5100₮
Номын товч

Та үлэг гүрвэл гэж юу байдгийг мэдээж сайн мэдэж байгаа шүү дээ. Тайлбарлах хэрэггүй байх. Үлэг гүрвэлүүд хаа сайгүй байдаг, зурагтын дэлгэцнээ, кинонд болон компьютерын тоглоомуудад. Тийм болохоор цэцэрлэгийн насны ямар ч хүүхэд диплодокыг тиранозавраас ялгаж чадна. Мөхөж үгүй болсон тэдгээр (эсвэл аймшигтай?) сайхан гүрвэлүүдийг хүн болгон мэддэг. Энэ бас л тэдний тухай ном л доо. Гэхдээ та өөрийгөө эртний үлэг гүрвэлүүдийн тухай бүхнийг мэддэг гэж бодож байлаа ч, энэ номыг хаах гэж битгий яараарай. Эдгээр мөхсөн амьтадын тухай яриа бол өөр яриа юм шүү.

Үлэг гүрвэлийн ойрын төрөл төрөгсөд болох птерозавр нь нисэж чаддаг байсныг та сайн санаж байгаа байх. Бид голдуу тэдгээрийн тухай л үзэх болно. Тэд байгаль эхийн бүтээсэн “нисэх онгоцнууд”. Тэдгээр нь бидний танил шувууд болон сарьсан багваахайг бий болоогүй байсан тэр цаг үед бий болсон. Хүний бүтээсэн анхны нисдэг төхөөрөмжүүдийн адилаар тэдгээр эртний нисэгч амьтад нь болхи бүдүүлэг байсан байна. Гэвч тэд нисэж чаддаг байсаан! Ямар аргаар гэдгийг нь та энэ номноос мэдэх болно. Гэхдээ энэ бол хангалтгүй. Таныг гайхалтай мэдээ хүлээж байна. Үлэг гүрвэлүүд мөхөөгүй! Орчин үеийн зарим эрдэмтдийн үзэж байгаагаар тэд зүгээр л танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн аж. Та тэдэнтэй өдөр болгон тааралддаг, гэхдээ тэр нь үлэг гүрвэл гэдгийг мэддэггүй. Тэд чухам хэн гэдгийг нь мэдмээр байна уу? Тийм бол та энэ номыг унших хэрэгтэй.

Ижил төстэй номнууд (75)
1