Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Өнчин хайлаасны үлгэр
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Өнчин хайлаасны үлгэр” хэмээх энэхүү ном нь хүүхэд багачуудад найз нөхдөө хайрлаж хүндэтгэх, тэдэндээ итгэж найдахын чухлыг харуулсан бүтээл юм. Зохиолч зохиолын гол өгүүлэгдэхүүнээр моддыг сонгон авсан хэдий ч тэдгээрийн хооронд илрэх эвсэг найрсаг, нөхөрсөг, жөтөөч, хэтэрхий итгэмтгий, бодлогогүй зэрэг түмэн харьцаагаар хүний амьдралын сайн сайхан, саар муухай гээд эрээн бараан бүхнийг дүрслэхийг зорьжээ.

Амьдралд хайлаас мод шиг хатган үймүүлж хагаруулан муудалцуулдаг “хар санаатан” олон байдаг тул тэдний хатгалгад орж хэдийд ч нандин байх үерхэл нөхөрлөлөө хөлийн доор гишгэх хэрэггүйг маш энгийн ойлгомжтойгоор илэрхийлсэнд энэ номын гол ач холбогдол оршино.

Хутган үймүүлэгч, худлаа чалчигч, хорсон атаархагч хар санаат хайлаас үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр муу, муухай мод юм. Түүний хатгалгад орж төө зайгүй үерхлээ таягдан хаясан хар мод, заг мод хоёр харамсмаараа. Хайран сайхан нөхөрлөл. Хар мод, заг мод хоёр хэдийгээр хатган үймүүлэгчийн хорт үгэнд итгэн салсан хэдий ч нэг нь хангайд, нөгөөх нь говьд очин олон шинэ, сайхан найз нөхөдтэй болж хөгжил баяртай амьдарна.

Харин нөгөө хорон санаат хайлаас үнэнч хоёр найзыг хагацуулан салгасан тэр л жалгандаа хань нөхөд ч үгүй өнчин ганцаар үлджээ.

“Өнчин хайлаасны үлгэр” хэнд итгэх ёстойг хэний үг хуудуутайг, хэрхэн нөхөрлөх учиртайг хэлээд өгнө хүүхдүүдэд.

Эцсийн дүнд хатган үймүүлдэг хар санаатан л хохирдог ажээ. Яг л өнчин хайлаас шиг…

Ижил төстэй номнууд (110)
1