




Номондоо би хэзээ ч, хэнээр ч өмнөх үг бичүүлж байсангүй. Хэн нэгэн алдартай хүнээр өмнөх үг, мялаалга бичүүлэн уран зохиолын ертөнцөд хөтлүүлэн орох шаардлага ч надад байсангүй.
Харин 2001 оноос хойш долоон жилд бичсэн өгүүллэгүүдээ нэгтгэн хэвлүүлэхдээ уншигчдадаа хандсан хэдхэн үг бичмээр санагдлаа.
Долоон жилд бичсэн гэхэд миний өгүүллэгүүд дэндүү цөөхөн ч санагдаж болно. Гэхдээ миний сэтгэлийн ертөнцөөс мэндэлсэн, миний эмзэглэл, миний үзэл бодол, уран зохиолд зарласан дурлалын үрс нь энэ цөөхөн хэдэн өгүүллэг юм.