Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Цагийн жаварт бөхөөгүй зул
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Улс үндэстэн бүхэн өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий соёл иргэншил, ёс заншилтай. Тэр нь тухайн улс үндэстний уран сайхны сэтгэлгээгээр илрэн гарч байдаг. Энэ нийтлэг зүй тогтлын дагуу Монгол туургатны уран зохиол бол тухайн ястан үндэстнийхээ онцлогийг харуулсан баялаг шинжтэй байдаг учраас Монгол туургатнууд өөрөөр хэлбэл Монгол, Өвөр монгол, Буриад, Халимаг, Тува зэрэг үндэстнүүд харилцан бие биенийхээ утга соёлыг судлах явдал элбэг байдаг билээ.

Улмаар 1990-ээд оноос Монголд бий болсон ардчилал шинэчлэлийн үр дүнд Өвөр монгол болоод монголчуудын соёлын харилцаа харьцангуй нээлттэй болсноор өвөр монголчууд, Монголын утга соёл, уран зохиолыг шимтэн унших, орчуулах, судлах явдал улам өргөн хүрээг хамрах болсон юм.

Монголын шинэ үеийн уран зохиолыг Өвөр монголын олон арван эрдэмтэд судалж өөр өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөн байдаг бөгөөд тэдгээр эрдэмтдийн нэг нь Ордос нутгаас гаралтай доктор Л.Хасбаатар юм.

Монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд гарсан нэгэн онцлог уран бүтээлч бол Ринчиний Чойном бөгөөд 1960-аад оны уран зохиолд нэг талаас өөрөөр хандсаныхаа хувьд тэрслүү үзэлтэн гэгдэж, нөгөө талаас цаг үеийнхээ золиос болсон боловч түүх түүний талд байсныг ардчиллын урин салхи хэлж өгсөн юм. Түүний амьдралын ээдрээт он жилүүд, зохиол бүтээлийн эмгэнэлт хувь заяаг шогшрон ярьцгаах болов. Дурсамж, тэмдэглэл, өгүүлэл, ярилцлага үзэгдэж, зохиол бүтээлээс нь эмхэтгэн хэвлэж эхэлсэн нь түүний зохиол бүтээлийг судлан үнэ цэнэ, алдаа оноог дэнслэхийг улам ихээр шаардах болсон хэрэг.

Чухам энэ орон зайг нөхөн Л.Хасбаатар түүний намтар түүхийг сурвалжлан тодруулах, цагийн салхинд үрэгдсэн зохиолоос нь эрэн хайх, улмаар нэгтгэн авч үзэж уран бүтээлийн мөн чанарыг нь нээх, тодруулах анхны үр бүтээлтэй оролдлогыг эхлүүлсэн юм.

Л.Хасбаатар энэхүү оролдлогынхоо илрэл болгож нэгэн сэдэвт бүтээл туурвисан бөгөөд уг зохиолынхоо эхний хэсэгт Р.Чойномын зохиол бүтээлүүдийг социалист нийгмийн үеийн үзэл суртлын хандлагаар шүүмжлэн хэрхэн түүнийг хэлмэгдүүлэн хорьж цагдаж байсныг тодорхой баримтанд түшиглэн дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Харин зохиолынхоо дараагийн хэсгүүдэд Р.Чойномын уран бүтээлийн агуулга, үзэл санаа, туурвил зүйн онцлогийг нь "Миний Монгол", "Азийн тухайн бардамнал", "Хаалганд хавчуулсан шүлэг" зэрэг олон арван бүтээлээс нь ишлэн авч задлан шинжлээд Р.Чойном бол цаг үеийн өнгөнд тааруулж хуурамч цэцэрхэхийг гол болгож нэр нүүр хөөцөлдөөгүй харин ч нийгмийн алдаа завхарлыг илэн далангүй шүүмжилж байсан цогтой яруу найрагч хэмээн дүгнэхийн зэрэгцээ түүний зохиол бүтээлийн хэл найруулга, дүр дүрслэлийг нарийн ажиглаж, тайлбарласан нь оновчтой болсон юм.

Л.Хасбаатарын энэхүү нэг сэдэвт зохиол бол Р.Чойномын амьдрал, уран бүтээлийг судалж зэрэг хамгаалсан анхны бүтээл бөгөөд араасаа Р.Чойномыг судлах олон залуу эрдэмтдийг уриалан дагуулах нь дамжиггүй.

Ижил төстэй номнууд (75)
1