Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: "Муухай хүүхэд" гэж бүү хэлээрэй
Зохиогч: Нарантуяа.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Хорь гаруй жил багшлах хугацаанд хуримтлуулсан туршлага, ажиглалт, эргэцүүлэл, тэмдэглэл, цуглуулга, өөрийн зохиомж зэргээ ашиглан энэхүү номоо бичихдээ өөдрөгөөр сэтгэдэг бүх хүнд зориулав. Хүүхдийн өсөж бойжих орчин, тэднийг сурган дагуулах арга барил, эв дүй болон зүрх сэтгэлийн хандлага, түүнд ойр дотны хүмүүсээс хэрхэн сайнаар нөлөөлж болохыг сургаалт зүйрлэл ашиглан харуулахыг зорилоо.

Сургаалт зүйрлэл бол миний багшлах хугацаанд хэрэглэж байсан олон сайн арга дотроос хүүхдийн анхаарлыг хоромхон зуур төвлөрүүлж өгдөг хамгийн сайн арга юм. Энэ номонд 80 гаруй сургаалт зүйрлэл орсон.

Өмнөх нийгмийн үед хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэж нам, засгаас эхлэн жирийн иргэн хүртэл ярьдаг байсан боловч нэг л талыг огт ярихгүй орхидог байсан нь хүүхдийн зүрх сэтгэлийн асуудал байлаа. Харин өнөөгийн ардчилсан нийгэмд аль ч талыг ярихаа болиод хорь гаруй жил боллоо. Тун харамсалтай!!!

Миний оршин суугаа байрны гадаа цэргийн хэллэгээр хэлбэл архичин “салаа цэрэг” байдаг. Монгол улс даяар хэдэн ийм архичин “салаа цэрэг” байдгийг хэн ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа билээ. Эмгэнэл, эмгэнэл, эмгэнэл, бодит эмгэнэл! Энэ бол Монголын ард түмний эмгэнэл! Энэ бол зөвхөн нэг л жишээ.

Нийгэмд газар авсан муу мухай олон төрлийн өвчнөөс нялх үрсээ эрүүл авч гарахын тулд багаас нь ухамсарт нь ямар ч бохир, бузар зүйл халдахгүй дархлааг суулгаж өгөх явдал эцэг эхийн үүрэг юм. Үүний тулд бодон бодон байж энэхүү номоо бичлээ. Дутагдалтай буруу зөрүү зүйл байгааг үгүйсгэхгүй. Уншигч та мэргэн зөвлөмжөө хайрлаарай!

Номын нэгдүгээр хэсэгт хүүхдээ сурган дагуулах, үлгэрлэх арга, эв дүйг оруулсан бол, хоёрдугаар хэсэгт хүүхдийн зүрх сэтгэл, зан төлөвийн төлөвшил, түүнийг зөв удирдах тухай сургаалт зүйрлэлээр жишээ болгон орууллаа.

Ижил төстэй номнууд (174)
1