Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн танин мэдэхүй
Номын нэр: Цасан доорх шувууд
Зохиогч: Хүү.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Гөлөг болоод бяцхан амьтад, шувуу, эрвээхий, цэцэг навч гээд байгалийн олон үзэгдлийн тухай уран үгээр гайхалтай бүтээн дүрсэлдгээрээ алдаршиж байгалийн дуучин гэж уншигч хүүхдүүдийн дунд нэрлэгдсэн уран бүтээлчдийн нэг бол М.М.Пришвин юм. Түүний бүтээлээс Д.Хүү монгол хэлнээ орчуулан “Цасан доорх шувууд” нэртэйгээр хэвлүүлжээ.

“Цасан доорх шувууд” номд “Анх мэл гайхаж зоссон нь”, “Аймшигт уулзалт”, “Алтан нуга”, “Хавтгалж”, “Ярик бид хоёр”, “Гайтай хиам”, “Цасан доорх шувууд”, “Цагаан зүүлт” зэрэг есөн шилдэг өгүүллэг багтжээ. Номд орсон өгүүллэг бүр өөрийн гэсэн онцлог, мөн чанартай байна. Тал тоосго шатаар өнхрөхийг хараад өөрөөс нь хавьгүй хүчтэй айхтар амьтан хэмээн андуураад хэзээ босч ирж дайрдаг бол доо хэмээн ихэд болгоомжилж буй хөөрхөн гэнэхэн нохой.

Ромка, зэрлэг муур, гэрийн нохой хоёрын ширүүхэн уулзалт, анчны мөнхийн дагуул үнэнч анд Ярик хэмээх нохой түүний гэнэт тэнэх болсон шалтгаан, эзэн нь түүнд хэрхэн хариу барьж буй сонирхолтой, хөгжилтэй үйл явдлыг энэхүү номд багтсан өгүүллэгүүдээс унших боломжтой. Цагаан зүүлт өгүүллэгт Байгал нуурын эрэг дээр загас барьж, хэрэм агнадаг нэгэн ойн цагдаа сүрэг чононд хөөгдсөн нэгэн баавгайг авран хамт өвөлжсөн, хавар болж баавгай ичээнээсээ гарах цагаар өвгөн нөгөө баавгайн хүзүүнд цагаан зүүлт зүүж түүнийгээ бусад анчдад зарлан өөрийнх нь тавьсан тэмдэгтэй баавгайг агнахгүй байхыг хүссэн тухай болсон явдлыг дүрслэсэн байдаг.

Хүүхэд багачууд “Цасан доорх шувууд” номыг уншсанаар ургамал амьтан, гэрийн тэжээмэл амьтдын талаар шинэ сонин мэдлэгтэй болж, тэднийг хайрлах хамгаалахын чухлыг ойлгоно. Энэ нь хүүхдүүдэд хүрээлэн буй орчных нь талаар сонирхолтой хэлбэрээр өгч буй сургалт гэсэн үг.

Ижил төстэй номнууд (33)
1