Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Тэнгэрийн цэцэг
Зохиогч: Эрдэнэсүрэн.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Нэгэн үеийг бодоход солонгосын уран зохиол манайд хэдийнээ танил болж, олон сайхан орчуулгын бүтээлүүд гарч ирж байгаа нь тун сайшаалтай. Энэ удаа ч миний бие уншигч танаа шинэ оны босгон дээр солонгосын зохиолч И Инь Хвагийн “Тэнгэрийн цэцэг” зохиолыг орчуулан бэлэг барьж байна.

Уг номонд орж байгаа “Тэнгэрийн цэцэг”, “Шүлэгчийн од”, “Үзэсгэлэнт бүсгүй” хэмээх зохиолууд нь бүгд арван гуравдугаар зууны монгол, солонгосын харилцааг харуулсан зохиол гэдгээрээ тун онцлог.

Дэлхийн түүхэнд нэгэн үе нэр алдраа цуурайтуулж явсан манай үндэстэний ид хав, эрч хүчийг харуулсан уг зохиолыг уншсан монгол хүн хэний ч сэтгэл хөдөлж, бахархал төрнө гэдэгт найднам. Ялангуяа “Шүлэгчийн од” хэмээх зохиол нь солонгос улсдаа нэр хүндтэй шагналд тооцогддог “Зохиолч И Саны нэрэмжит шагнал” хүртсэн зохиол гэдгийг хэлэхэд таатай байна.

Энэхүү номыг хянан тохиолдуулж, үнэт цаг, зөвлөгөөгөө харамгүй хайрласан Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Уран зохиолын тэнхмийн багш, доктор, дэд профессор Р. Чүлтэмсүрэн багшдаа баярласнаа илэрхийлж, танд ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Зохиолын өвөрмөц онцлог, далд утга санаа, нарийн өнгө аясыг буулгахад цаг заваа гарган тайлбарлаж өгсөн Солонгосын Кёнвон их сургуулийн багш, Хүмүүнлэгийн Их Сургуулийн зочин профессор Пак Тэ Ил багш танд талархаснаа илэрхийлье.

Мөн зохиолд гарч байгаа түүхийн болон шашны үг хэллэг, нэр томъёог буулгахад мэргэжлийн харамгүй туслалцаа үзүүлсэн, БНСУ-д хамт сурч байсан анд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Түүх, хүн судлалын тэнхмийн багш, доктор Д.Сэрдарам, Монголын Бурхан Шашны Их Сургуулийн Буддын гүн ухааны тэнхмийн багш Ц. Дагмидмаа нартаа баярласнаа илэрхийлж, оюуны их бүтээл тань ундарч байхын ерөөл өргөе.

Орчуулагч Даваасамбуугийн Эрдэнэсүрэн.

Ижил төстэй номнууд (100)
1