Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Солонгос үндэстний үлгэр домог
Зохиогч: Эрдэнэсүрэн.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Мэргэн уншигч Таны хуудсыг нь дөнгөж нээж байгаа энэ номонд солонгос үндэстэний үлгэр, домог, хууч яриа нэгэн дор хуран чуулжээ.

Солонгосын далай их аман билиг бүгд энэ номд багтаагүй боловч орчуулагч Д.Эрдэнэсүрэн аль шилдэгийг нь сорчлон, эх хэлнээс нь орчуулж, монгол уншигчиддаа толилуулж байна.

Домог үлгэр, явган үлгэр, түүхэн домог, хууч яриа хэмээх үндсэн төрөл зүйлээс гадна нар, cap хэрхэн үүссэн тухай домог үлгэр, адгуусан амьтны үлгэр, түүхэн бодит хүний сургаалт намтар зэрэг өргөн сэдэвт аман билигтэй энэ ном танилцуулна.

Уншигчид ялангуяа хүүхэд багачуудад ойлгомжтой, танин мэдүүлэх, сургах, санаа сэдэл авахуулах үүднээс нөхрийг сонгох, бусдыг хайрлан туслах, ачийг ачаар хариулах, цаг ямагт ажил хөдөлмөр, эрдэм номд хичээх, шударга үнэнч байхыг үлгэр домгоор номносон агуулга, үзэл санааг нь баримтлан, монгол зүйр цэцэн үг, хэлц үгээр гарчиг хийж, тодорхой бүлэглэн үгүүлсэн байна.

Энэхүү үлгэр домгийн бяцхан цоморлигоос солонгос үндэстний аман зохиолын тухай өргөн мэдлэгийг уншсан хэн боловч мэдэж болно.

Эхийгээ ачлан, гол дээгүүр гүүр барьсан долоон хүүхэд Долоон бурхан од болсон гэнэ.

Ах дүү хоёр тэнгэрт гарч нар, cap болно. Охин шөнө явахаас айж нар болж, хүү зоригтой тул шөнө явдаг cap болсон гэдэг.

Амиа аварсан залууд буга тэнгэрийн дагиныг зааж өгнө. Монголын "Хун шувууны домог" үлгэртэй төстэй, тэнгэрийн дагинын өгүүлэмжит, дэлхий дахинд ихэд тархсан домог үлгэрийн нэг сонин хувилбарыг энэ номноос уншина. Тэнгэрийн дагинас ертөнцийн худгаас ховоогоор ус утган авах үед залуу хүү ховоонд нь орж суун, тэнгэрт гарсан гэргий хүүхэдтэйгээ уулзаж буй нь сонин.

Монгол домогт ид шидэт тогоо зэрэг шидэт эд зүйлс дүрслэгддэг бол солонгос домогт алтан мөнгөн цохиуриар хүссэн бүхнээ биелүүлнэ. Энэ бүхэн аман зохиол судлаачдад солонгос үлгэр, домгийн хэв шинж, өгүүлэмж, сэдвийг өөрийн орны болон дэлхийн аман зохиолтой харьцуулан, судлан шинжихэд ч чухал эх хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй.

Доктор Д.Эрдэнэсүрэн өмнө нь солонгосын шилдэг өгүүллэг, туужаас эх хэлнээс нь орчуулж ирсэн туршлагатай, солонгос уран зохиол, солонгос хэлийг их дээд сургуульд цөөнгүй жил зааж байгаа багш хүн тул орчуулах зохиолоо зөв сонгож, монгол хэлээр утга төгс орчуулж байгаа нь уг номыг уншиж эхлэнгүүт мэдэгдэж байгааг олзуурхан тэмдэглэмээр байна.

Үлгэр, домог ярьсан хүнийг монголчууд ихэд хүндэтгэдэг. Үлгэр домог сонсож өссөн хүүхдийг эхийн сүү, ангир уурагаа шимж өсссөн хүүхэдтэй жишиж болно. Үлгэр сонсож, аман билгээрээ хүмүүжин өссөн хүүхэд өр зөөлөн, сэтгэлдээ уянгатай.

Дэлхий дахины, дорно дахины хосгүй бүтээлд тооцогдох солонгос үндэсний үлгэр домгийг бидэнд эх сайхан хэлээр минь өдөр тутам хүүрнэн "ярьж", үгүүлэгч эрдэмтэн, орчуулагч, багш, профессор Д.Эрдэнэсүрэнгийн номын цагаан буянд даган баясъя.

Ижил төстэй номнууд (100)
1