




Ухаан далай номоос эхтэй III цувралд Дунд ангийн сурагчдын заавал унших зохиолууд багтсан. Энэ ном нь урьд гарсан “Ухаан далай номоос эхтэй” I, II цувралд орсон бүтээлтэй Монгол ардын аман зохиол, Монголын сонгодог уран зохиол, Монголын орчин үеийн уран зохиол гээд хэлбэрийн талаар адил байгаа хэдий ч орсон бүтээлүүд нь агуулгын хувьд өссөн юм. Өөрөөр хэлбэл энэ номд орсон бүтээлүүд нь сургуулийн дунд ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон нь чухал ач холбогдолтой юм.