Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Бизнесийн амжилт 100% PR
Зохиогч: Өлзийжаргал.Б 
Эрхлэн гаргасан: Битпресс ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Бид хоёр шалтгаанаар уншигчдынхаа хүрээг тодорхойлон бичих гэсэн билээ.

Нэгдүгээрт, бидний ном өөрийн уншигчидтай болж тэд энэ номын ашиг тусыг хүртээсэй гэж хүсч байгаа билээ.

Хоёрдугаарт, бидний номыг хөнгөн хуумгай хальт уншсанаас болж шүүмжлэгчдээс зайлсхийхийг хүсч байна.

Гуравдугаарт энэ номыг 100% PR хийхийг хүссэн хүмүүст зориулсан юм.

Хэрэв та PR-ын менежерээр эхэлж байгаа бол сайн анхааралтай унш.

Хэрэв та PR-ын туршлагатай менежер эсвэл захирал бол танд хэрэг болох санааг орхилгүй унш.

Хэрэв та маркетингийн менежер тэгээд бас PR-аар хичээллэх хэрэгтэй бол тулгарсан асуудлыг шийдэх арга зүйн лавлагаа ном байх болно.

Маркетингийн захирал, сэтгүүлч, редактор, компаний удирдагч та бүхэн энэ номоос сонирхолтой олон зүйл олж болох боловч үнэндээ энэ номыг та нарт зориулж бичээгүй билээ.

PR-ын (бас маркетингийн) мэргэжилтэн болох оюутнуудаа! Та бүхэн энэ номыг уншина гэдэгт бүрэн итгэж байна.

PR-ын мэргэжлийн багш нараа! Бид та нарын оюутнууддаа санал болгодог сэдэвтэй олон сайн ном байдгийг мэдэж байгаа бөгөөд энэ ном ч бас энэ жагсаалтад орно гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд энэ номыг уншиж бидний санааг тэмдэглэн авахад танд үзэг заавал хэрэг болно. Уншигчиддаа амжилт хүсье!

Ижил төстэй номнууд (48)
1