Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Түнтгэр яст мэлхий
Зохиогч: Нурэфшан Чаглароглу 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хүүхдүүд ээ! Та нар аз жаргалын ойн цуврал үлгэрүүдийг сонирхон уншаад үзээрэй. Үлгэр бүрээс та бүхэн анд нөхдийн үнэнч нөхөрлөл юунаас ч илүү эрхэм гэдгийг мэдэх болно. Энэ удаа “Түнтгэр яст мэлхий” үлгэрийг тухлан сууж бүгдээрээ сонирхоорой. Тонтгор баавгай өвлийн нойрноосоо сэрж, ичээнээсээ гарлаа. Нэг өдөр ойгоор хэсэж, идэх юм хайхаар горхины зүг алхлаа. Гэтэл түүний найз Түнтгэр яст мэлхий голын эрэг дээр суучихсан уйлж байхыг тэр харжээ. Тэгээд “Түнтгэр минь юу болоов, яагаад уйлаад байна вэ” хэмээн асуухад тэрбээр “Ширүүн бороо орж, горхины ус эргээсээ халиад гэрийг минь урсгаад аваад явчихжээ. Би одоо яах вэ?, Хаана амьдрах вэ?” гээд дахин уйлав. Тонтгор найзынхаа сэтгэлийг засаж, “Битгий гутар даа найз минь. Нэг арга олдоно доо. Чи амьд гарсандаа баярла. Хэсэг хугацаанд манайд амьдар” гэв. Тогтгор нэг өдөр найзуудаа цуглуулж, Түнтгэр яст мэлхийд тохиолдсон явдлыг ярихад тэд ихэд өрөвджээ. Тэгээд бүгд хамтран түүнд шинэ гэр барьж өгөхөөр болов. Тонтгор модоор гэр барьж, Цөмөөхэй хэрэм дээврийг нь хадан, Тоншуул хошуугаараа мод зоров. Харин Торгоны хүр хорхой хөшиг нэхэн, Уртсүүлт, Сармагчин нар шинэ гэрийг өнгө өнгөөр будав. Дэлдгэр туулай, гэрийг нь сайхан цэвэрлэв. Түнтгэр яст мэлхий шинэ байртай болсондоо баярлан бүх найзуудаа гэртээ урьж баяраа тэмдэглэхэээр шийдэн урив. Бүгдээрээ түүний амттан, сайхан боовноос цадталаа идэцгээж, дуу дуулцгааж, тоглоом тоглов гэнэ. Тэд тэр орой бие биедээ туслахын сайхныг мэдэрчээ. Энэ үлгэрт амьтдын харьцаа үйл явдлаар төлөөлүүлж сайхан нөхөрлөлийн ач тус хүнд ямар их хэрэгтэйг харуулжээ. Хэнд ч санамсаргүй тохиолдлоор хэцүү зүйл тохиолдож болно. Хамгийн гол нь саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй юм. Нэгийгээ зовж зүдрэхийн цагт тусалж дэмжинэ гэдэг найз нөхдийн сайхан сэтгэл. Нөхдийнхөө сайхан сэтгэлийн итгэлийг алдахгүй, ачийг нь марталгүй , хайрыг нь дааж, хүндэлж яваарай.

Ижил төстэй номнууд (110)
1