Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Ойд баяр боллоо
Зохиогч: Нурэфшан Чаглароглу 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Ямар ч хүн гэнэдэж болчимгүй алдаа гаргах тохиолдол байдаг. Дутагдлаа ойлгосон хүн харин хэзээ ч дахин алдахыг хүсдэггүй. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаарахгүй” гэдэг мэргэн үг бий. Хүнд ойр дотных нь хүний болоод хэн нэгний ухаан, урам хайрласан үг, дэм тус, анхаарал халамж хэрэгтэй байдгийг мартаж болохгүй. Магадгүй таны хайр халамж, үр хүүхдэд чинь яг одоо хэрэг болж байгаа ч юм бил үү. Уншигч та энэ улгэрийг хүүхдүүдтэйгээ хамт уншаад өөртөө дүгнэлт хийгээрэй. Аз жаргалын ойн амьтад баяраа тэмдэглэх гээд сэтгэл нь ихэд догдолжээ. Зарим нь зочдоо дайлахаар бэлдэж гэнэ. Бяцхан сармагчин Уртсүүлт баяр болохыг тэсэн ядан хүлээнэ.

Хурдан баяр болоосой гэж яарч байв. Маргааш өглөө нь тэрбээр өмнөх өдрүүдээсээ илүү эрт сэрлээ. Ээжийнхээ нэхсэн шинэхэн цамцыг ч өмсөв. Уртсүүлт хэрэм эгчийндээ зочлоод харьж явахдаа бөмбөрийн “Пан пан пан” гэх дууг сонсжээ. Бөмбөрийн дуунд татагдсан тэрбээр өөрийн эрхгүй тэр зүг рүү явлаа. Аз жаргалын ойгоос тэр холдсоноо ч анзаарсангүй. Тэр төөрчээ. Уг нь Уртсүүлт аав ээжийнхээ үгэнд ордог сайн хүү л дээ. Гэхдээ яагаад ингэж хол явсан юм бүү мэд. Тэгээд айсандаа уйллаа. Уртсүүлтийн дэггүйтэн үсрэхгүй, энд тэнд тоглон наадахгүй, огт харагдахгүй байгааг аав ээж нь гэнэт анзаарч санаа зовж, түгшиж эхлэв. Тэгээд галт хорхойн тусламжтайгаар хайж гэнэ. Аав сармагчин нь мониогийнхоо уйлахыг сонсож тэр зүг амьтдын хамт явж арайхийн олжээ. Ойн амьтад бүгд баяр хөөртэйгөөр гэр гэртээ харьж, маргааш нь баяраа нижгэр тэмдэглэснээр үлгэр төгсдөг.

Хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хамаагүй холдож болохгүй, аливаа зүйлд бодолтой хандаж байхгүй бол эцэстээ ямар аюулд ч хүрч болзошгүйг энэхүү үлгэрийн бодлогогүй бяцхан монионд тохиолдсон явдал харуулж байна.

Ижил төстэй номнууд (110)
1