Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Дээл минь ид ид
Зохиогч: Татлы.А 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Насреттин Хожад нэгэн хүн “Маргааш орой таныг манай ноён гэртээ урьсан шүү, очоорой” гэж хэл дуулгав. Маргааш нь усан үзэмний цэцэрлэгт өдөржин ядартлаа ажилласан тэрбээр хувцсаа сольж амжилгүй ноёныд зочилжээ. Түүнийг бодож байсан шиг нь сайхан хүлээж авсангүй. Олигтой ярих хүн ч олдсонгүй. Хожа дотроо “Та нар ингэж л бай” хэмээн бодоод чимээгүйхэн гарч яваад хувцсаа солиод хамгийн гоё дээлээ өмсөөд иржээ.

Тэгтэл түүнийг хойморт залж суулгаад, хүндэтгэл үзүүлж, сайхан бүхнээр дайлж гэнэ. Ноён Хожа “Та амттанаас зоогло” гэхэд тэрбээр “Үгүй ээ, үгүй яаж болдог юм бэ. Та нар өөрсдөө идэцгээ” гэв. Тэнд цугласан хүмүүс “Та хүндтэй зочин тул түрүүлээд хүр, амс” гэцгээхэд Хожа “Дээл минь ид, ид. Энэ бүхэн надад биш, чамд ирсэн юм” гэхэд тэнд сууж байсан хүмүүсийн нүүр нь улайж, ихэд ичжээ. Аливаа хүний дотоод сэтгэлийн мөн чанар, сайн сайхныг түрүүлж олж харахыг хичээдэггүй, зөвхөн өнгө мөнгөөр бүхнийг хэмждэг муу зан Хожад хандаж байгаа хүмүүсийн харьцаагаар илэрхийлэгдсэн байна.

Хүн амьдралын эрхээр ядарч зүдэрсэн байж болох ч түүний сайн чанарыг нь түрүүлж харах хэрэгтэй гэдэг санааг давхар тусгажээ. Насреттин Хожагийн цуврал үлгэрүүдэд хүүхдүүдэд тус болох олон зүйлийг өгүүлжээ. “Дээл минь ид ид” хэмээх энэхүү ном нь манай уншигч хүүхдүүдэд хүний ааш араншин, зан харьцааны талаар ихийг хэлж ойлгуулна гэдэгт итгэлтэй байна.

Ижил төстэй номнууд (110)
1