Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Дуртай хүндээ харуул
Зохиогч: Татлы.А 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Турк ардын аман зохиолд ёгт үлгэр, хошин шогт чухал байр суурийг эзэлдэг. Ялангуяа хүмүүсийг инээлгэн баясгахын зэрэгцээ сургамжтай ёгт үлгэр, онигоогоор дамжуулан хэлэх гэсэн зүйлээ өөрийн харилцаж байгаа хүмүүст богино хугацаанд санаанд үлдэцтэй байдлаар хүргэх боломжтой.

Маш олон судлаачид ёгт үлгэрийн, ялангуяа Насреттин Хожагийн онигоонуудын сурган хүмүүжүүлэх чадварыг хүлээн зөвшөөрдөг билээ. Насреттин Хожагийн үйл явдалд хэрхэн сайхан сэтгэлээс харж хандаж байгаа байдал, түүний ухаалаг зан чанар, хөгжилтэй дүр ба илжигнийхээ хамт бүтээсэн зохиомж нь хүүхдүүдийн хувьд сонирхолтой, бас сургамжтай бөгөөд сурган хүмүүжүүлэх материал хэмээн дүгнэдэг. Насреттин Хожагийн онигоонууд нь өөдрөг байдал, сайхан сэтгэл, өөрийгөө шүүмжлэх чадвар гэх мэт олон сайн хандлагуудыг өөртөө агуулдаг. Тэрээр, хүнд хэцүү байдлыг даван туулах амьдралын ухаан, гайхалтай мөн гэнэтийн адал явдлаар дүүрэн онигоогоороо сонирхол татаж, хүн бүрт эерэг жишээ болж байдаг.

Баялаг сайхан үг хэллэг бүхий Насреттин Хожагийн үлгэрүүд нь сурагчдын хэл, соёл, ерөнхий мэдлэгийг нэмэгдүүлж, олон талын бодол сэтгэлгээнд нээлттэй болгоход үлэмж хувь нэмэр болно.

Насреттин Хожа нь Туркийн ард түмний хошин шог, ёгтлолын хамгийн алдартай төлөөлөгч юм. Түүний онигооны хамгийн чухал онцлог нь бодит явдал дээр тулгуурладаг, амьдралд ойрхон, сургамжтай бөгөөд дэлхийн олон оронд ихээхэн түгжээ.

Ижил төстэй номнууд (110)
1