Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Байгальд хайртай имж
Зохиогч: Нурэфшан Чаглароглу 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Эрхэм уншигч хүүхдүүд ээ! Та нар байгальд хайртай имжний тухай сонссон уу? Ойн амьтад байгальтайгаа хэрхэн зохицон амьдарч, хайрлаж хамгаалдгийг энэ номоос уншаарай. Хэдийгээр энэ үлгэр ч гэсэн чамд их зүйлийг ухааруулна гэдэгт итгэлтэй байна. Бяцхан имж анх удаа намрын улиралтай золгож, түүнийг дүрслэн зурахаар орчин тойрноо сонирхон харж зогсов. Амьтан болгон өвлийн бэлтгэлээ базаагаад ажил ихтэй байж гэнэ.

Моддын навчис газраар хөглөрөх нь түүнд ойг бохирдуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлжээ. Энэ бүхнийг харсан имж байгалийг бохирдуулж буй навчсыг цэвэрлэхээр шийджээ. Хөглөрсөн навч цэвэрлэж байгаа түүнийг үнэг хараад ихэд шоолон инээв. Харин баавгай үнэгийг буруушаан зэмлэж бяцхан имжид “Намар модод навчсаа гөвдөг юм. Мод амарч байгаа нь тэр. Навчсыг салхи нэг л өдөр хийсгэн цэвэрлэнэ. Газарт үлдсэн зарим нэг навч нь амьтан ургамалд тэжээл болдог” хэмээн учирлаж хэлэв. Үнэг учир мэдэхгүй имжийг шоолон инээсэндээ ичиж, эвгүй зан гаргасандаа уучлал хүсжээ. Тэд эвсэж найрамдан хөгжилтэйгөөр, ойн гүн рүү харихаар алхацгаав.

Үлгэрт гарч буй бяцхан имжний байгалиа хайрласан сэтгэл буруу биш юм. Түүнд улирал бүрийн онцлогийг ойлгуулж хэлсэн баавгайн дүрээр хүний хүнлэг, энэрэнгүй, тусч сэтгэлийг гаргажээ. Хүн амьдарч байгаа орчин, хүрээлэн буй байгалиа байнга анхаарч, ажиглаж байх ёстой. Байгалийн зүй тогтол гэдэг сонин. Хэлж мэдэхгүй зүйл хэзээ нэгэн цагт тохиолдож болохыг бид үгүйсгэж болохгүй. Тийм учраас байгалиа хүнлэг сэтгэлээр хайрлаж, хамгаалж, мэдэхгүй зүйлээ сайтар судалж байх нь хамгийн зөв арга юм. Мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж, мэдэхгүй зүйлийг нь нялх балчир хүүхдүүдэд хэлж ойлгуулах нь ахмад хүний үүрэг. Ахмадын үгийг сонсож, амьдралдаа алхам тутамдаа хэрэгжүүлж яваарай багачууд аа.

Ижил төстэй номнууд (110)
1