Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Гуага хэрээ
Зохиогч: Нурэфшан Чаглароглу 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хэрээг бид муу амьтан гэдэг. Тэгвэл “Гуага хэрээ” номд тэрбээр атаач муу зангийнхаа харгайгаар найз нөхдөө гомдоосноо ухаарч уучлалт гуйн, ойн амьтадтайгаа эвтэй найртай амьдрах болсон тухай гарна. Бяцхан Урин жиргээ шувуу нэг л дуу дуулдаг байв. Ойн амьтад түүнийг нарийхан, сул дуутай гэж ер шоолдоггүй байв. Гэтэл Гуага хэрээ нүүж ирсэн цагаасаа эхлэн “Чи ганцхан л дуу мэддэг юм уу? Арчаагүй сул дуутай юм байж” гэж шоолон гомдоодог байжээ.

Тэгээд нэг хорон санаа сэдэж Бяцхан Урин жиргээд “Чамд нэг нууц арга зааж өгье. Ойн төгсгөлд нэг том хадан цохио бий. Тэр цохион дахь хоёр чулууны завсар нэгэн улаан мөөг бий. Тэр мөөгийг идсэн шувуу хурдан том болж, хүчтэй, хоолойтой болдог юм” гэв. Хэрээний үгэнд үнэмшсэн Бяцхан Урин жиргээ өглөө эртлэн босоод хадан цохио руу явж, мөөгийг олж иджээ. Гэтэл улам жижигхэн болчихов. Гуага хэрээ өөрт нь атаархсандаа ингэж хорлосныг тэр мэдээд гунихран уйлав. Түүнийг ойдоо эргэж ирэхэд ээжээс нь бусад амьтад таньсангүй. Ойн амьтад хэрэг учрыг мэдэж Гуага хэрээнд уурлан нөхөрлөхөө болив. Олон хоног ганцаардаж, хэнтэй ч үг солихгүй байх хугацаандаа тэрбээр буруу хэрэг хийснээ ухаарч Бяцхан Урин жиргээг хуучин байдалд нь оруулахаар шийджээ.

Хэрээ холын холд байдаг Шувуун уулын рашааныг олж ирэн, ойн амьтдаас уучлал гуйн “Урин жиргээ минь, үүнийг уугаарай. Тэгвэл чи хуучин хэвэндээ орно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Түүний авчирсан рашааныг Урин жиргээ уугаад хуучин хэвэндээ орж гэнэ. Нам гүм байсан ойд баяслын дуу цуурайтаж эхлэв.Нөхөрлөлийн ой найрсаг уур амьсгалаар дүүрэн, хуучин байдалдаа оржээ.

Хэн нэгнийг бага жаахан гэж хэзээ ч басамжилж, дорд үзэж болохгүй. Хэнийг ч байгаа байдлаар хүлээн авч, хүндэлж байхыг уг үлгэрт сургажээ. Сайхан амьдарч буй нэгэндээ атаахаж, хорон муу санаа гаргах нь сайн зүйлд хүргэж байсан удаа нэгээхэн ч үгүй. Хүнд атаархан хорсож амжилтыг нь тэвчдэггүй хүн үргэлж өнчин ганцаар явах хувь тавилантай байдаг гэдэг санаа энэ номд тусчээ.

Ижил төстэй номнууд (110)
1