Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Хамгийн чухал нь эрсэнээ олох
Зохиогч: Татлы.А 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Насреттин Хожа илжгээ алдаад бөөн эрэл сурал болов. Очоогүй газар, сураагүй хүн үлдсэнгүй. Хайгаад ч олсонгүй. Тэрбээр зар хүргэгчид хандаж илжгээ олж өгөхийг хүсчээ. Зар хүргэгч чанга дуугаар,

Сонсоогүй гэж битгий хэлээрэй

Талх бяслаг идэхээ боль

Сонссон хүн байвал ирээд хэлээрэй
Харсан хүн байвал гүйгээд ир

Сургийг нь гаргасан хүнд илжгээ эмээлтэй нь өгнө” гэв. Танилууд нь Хожад хандан “Та чинь яаж байгаа нь энэ вэ? Алдсан илжгээ эмээллэж өгнө гэдэг чинь дэндүү хайран биш үү. Тэр дуртай газраа явж л байг хөөрхий” гэсэнд тэрбээр “Үнэн хэрэгтээ тийм биш ээ. Хамгийн гол нь алдсан зүйлээ олох нь чухал шүү дээ” гэв. Түүний амьдарч буй орчин, цаг үеэ мэдэрч чаддаг овсгоотой сэргэлэн зан энэ удаа өөрт нь хэрхэн тус болж байгааг хүүхдүүд та нар эл үлгэрээс олж уншаарай. Хожа зальжин ч гэлээ муу хүн биш ээ. Тэрбээр илжгэндээ хайртай учраас эрж олохын тулд ийм арга сонгосон байна шүү дээ.

Өөрийнхөө зүйлд эзэн байж, алдлаа ч арга заль, уран үгээр эргүүлэн олж авч чадна гэдэг бол тэр бүр хүнд байдаггүй ховор чанар юм. Нэг зүйлийн төлөө тууштай сэтгэл гаргаж, зүтгэж чаддаг хүний занг Хожагийн дүрээс тодорхой харж болно. Уран үгтэй, ухаан саруул, арга зальтай, авхаалж самбаатай Хожа илжгээ олж чадах болов уу? Аав ээжтэйгээ, ах эгчтэйгээ, найз нөхөдтэйгөө, ангийнхантайгаа багштайгаа амтархан уншаарай.

Ижил төстэй номнууд (110)
1