Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Мөнгөө өгсөн нь шүгэлдэнэ
Зохиогч: Татлы.А 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Насреттин Хожа хэдийгээр найз нөхөдгүй зожиг ч гэлээ зарим үед зөв шийдвэр гаргаж чаддаг байжээ. Түүнийг зах руу явж байхыг хараад хүүхдүүд “Бидэнд шүгэл авчирч өгөөч” гэж гуйжээ. Тэдэн дундаас нэг л хүү шүглийнхээ мөнгийг өгөв. Захаас түүнийг буцаж ирэхэд хүүхдүүд хөөрөлдөн угтаж “Бидний шүгэл хаана байна?” гэж асуухад тэрбээр “Надад уурлаж, гомдсоны хэрэггүй шүү. Мөнгөө өгсөн нь л шүгэлдэнэ” гэв. Энэ бол түүний аливаад нарийн тооцоотой, шударга ханддаг зангийнх нь илрэл юм.

Хэн нэгэн хүн өөрийг нь басамжилж, үл тоосон өнгө аясаар хэлсэн үгний хариуд тэрбээр час хийсэн цөөхөн үг хэлээд таг болгодог зантай. Түүний чухам энэ л чанарууд өөрт нь олон удаа тус бас олон удаа гай болдог нь зохиолын хуудас бүхнээ дурайн байна. Түүний егөөтэй, хэнд ч дээрэлхүүлэхгүй, өөрийн үзэл бодолдоо үнэнч байж түүнийгээ хамгаалахын тулд бусдыг уурлуулж, инээлгэж явдаг зэрэг хэзээ ч давтагдашгүй чанар нь түүнийг ”Этгээд хүн” гэж тодорхойлоход хүргэжээ. Энэ нь үлгэрийн үйл явдал, дүрүүдийн хооронд үүсэх хөгжилтэй, ярвигтай харьцаа, түүгээр дамжин илрэх зөрчил, зөрчлийн шалтгаан зэргийг тодруулж үнэлэлт дүгнэлт өгнө.

Энэ нь хүүхдүүдэд үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах, батлах чадварыг төлөвшүүлэх хөшүүрэг болно.

Ижил төстэй номнууд (110)
1