Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Хайртыгаа хөнөөхүй буюу сэтгэлийн тэнхээ
Зохиогч: Юлия Шилова 
Эрхлэн гаргасан: "Урлах эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Би яаж өнөөг хүртэл хадгалагдсан нь ойлгомжгүй хуучин эвхдэг сандал дээр өвдгөө тэврэн гашуунаар инээвхийлж суулаа. Кирилл дуу хураагуур руу дөхөн очиж хөгжмийг улам чангалав. Бүх биеэр багахан чичрэг мэдрэгдэх аж. Нөхөр рүүгээ хялайн хараад бүх бие маань эвхрэн чангарч, гараа зангидлаа. Максим шорлог шарагчийн дэргэд суугаад шарагдаж байгаа шорлогийг түлчихгүйн тулд ажиглаж байв. Миний харцыг тэр мэдэрсэн бололтой толгойгоо огцом эргүүлэн над руу харав. Түүний харцанд ер бусын гүнзгий, хүчтэй үзэн ядалт шингэсэн байхыг хараад тэсэлгүй буруу харлаа.

Би түүнтэй суугаад яг гурван жил болж байна. Гурван жилийн турш өдөр бүр энэ л харц намайг дагалдаж байгаа билээ. Залирхаг, онийсон, тос гүйчихсэн мэт түүний нүдний харц миний хөдөлгөөн бүрийг дагалдана. Үүнээс болж би бараг солиорох шахах бөгөөд гадагшаа гараад ч намайг аалзны шүлс мэт хэрээд наалдчихсан айдаснаасаа салж үл чадна.

За яах вэ, маш богино хугацааны дараа чи намайг ингэж залхаахаа бүрмөсөн болино. Хэзээ нэгэн цагт үүнийг шийдэх л хэрэгтэй байсан шүү дээ...

Ижил төстэй номнууд (100)
1