Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Эхийн сэтгэл
Зохиогч: Воскресенская.З 
Эрхлэн гаргасан: "Сод ном" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Эх хүний гар, бүхнийг хийж чаддаг хамгийн эелдэг зөөлөн, буянтай гар байдаг. Эх хүний сэтгэл ямар ч юманд хайнга хийсвэр байдаггүй, хэзээ ч унтрашгүй хайртай, хамгаас үнэнч нандин байдаг.

Тав ч бай, тавь ч бай хичнээн ч настай байсан чамд эхийн энхрий зөөлөн харц, түүний хайр, ээж тань өөрөө цаг ямагт хэрэгтэй байдаг шүү дээ. Чи эхдээ хичнээн хайртай байх тусам чиний амьдрал төдийчинээ баяр баясгалантай, ариун тунгалаг байх болно.

Владимир Ильич хүүхэд ахуйдаа эхээ «Ээжий» гэж энхрийлэн дууддаг байлаа. Тэр гадаадад байхдаа шоронгоос ч, цөллөгөөс ч эхдээ бичсэн захиандаа үргэлж «хайрт ээжий минь ээ!» гэдэг билээ.

Володя «Ээжийг минь сайн харж хамгаалж байгаарай ганцааранг нь битгий орхиорой» гэж эгч, дүү нартаа сануулдаг байв.

Владимир Ильич Лениний эх Мария Александровна Ульянова наян нэгэн насыг насалж их амьдралыг туулсан билээ. Тэрээр хувьсгалчдын байгууллагад ч ороогүй, түүнийг хаант засгийн харгис цагдаа нар шорон гянданд ч хориогүй, цөллөгт ч хөөгөөгүй юмаа. Гэвч тэр авгай өөрийн бүх хүүхдийг хувьсгалчид болгон хүмүүжүүлж, насан харих үед тэднийхээ хойноос орж, гучин жил тэдний хүнд замаар явж, тэднийхээ үнэнч нэг санаатан нь болсон билээ.

Хүүхдүүд нь туйлын их халуун хайр, анхаарал халамжаар ачий нь хариулсаан. Ленинград хотын Волковын оршуулгын газар Мария Александровнагийн шарил дээр үргэлж амьд цэцэг байдаг. Хорвоо ертөнцөд суут хүү Владимир Ильич Ленинийг бэлэглэсэн оросын энэ алдарт бүсгүйн аугаа их амьдралын гавьяаг гүнээ хүндэтгэн баярласны тэмдэг болгож хүмүүс тэр цэцгийг тавьдаг билээ.

Ижил төстэй номнууд (100)
1