Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Гоо үзэсгэлэнгийн шийтгэл
Зохиогч: Дейл Карнеги 
Эрхлэн гаргасан: "Урлах эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Сайн байна уу, хонгор минь, сайн уу! Энэ ярианд би их удаан бэлтгэсэн юм. Хажуугаар зөрөн өнгөрөгсдийн царайг ажиглан, манай шуугиант хотын гудамжаар мөхөөлдөс идэж цэрэг худалдан авч, тэнүүчилж бас… чамайг дурсан явлаа. Би урьд нь үүнийг хийх гэж оролдсон боловч юу ч бүтээгүй юм. Тэгээд ямар нэг хэсэгхэн үйл явдал, сэрэл дуу хоолой… Ерөнхий дүр зураг бүрэлдэж өгсөнгүй.

Ой санамжаа алдах – ийм эмчийн онош гарав. Эхлээд би энэ юу болохыг ойлгосонгүй, дараа нь зах дээрээс худалдаж авсан анагаахын лавлах толь бичгээс хайж олж мэдэж авлаа. Энэ нь тархины гэмтлээс эсвэл ядаргаанаас үүссэн ой санамжаа бүрэн юм уу хагас алдсаныг хэлдэг юм байна.

Миний хувьд энэ өвчний хурц илрэл нь чиний үхэл болсон байв. Тийм ээ, тэгээд ч тархины гэмтэлтэй байжээ…

Чи миний нүдэн дээр нас барсан. Машиндаа суугаад түлхүүрдэж асаагаад… жийптэй хамт агаарт ниссэн билээ. Жийпнээс ганцхан дугуй л үлджээ. Нөөц дугуй. Гадуураа хурц өнгийн гадартай байсан дугуй гэмтээгүй байв.

Дэргэдэх байшингийн дээвэр дээрээс хүмүүс олж, удаан гуйсны минь эцэст надад өгсөн юм. Би тэрийг зуслангийнхаа гараажид хадгалдаг. Гарааш минь хов хоосон. Дугуйнаас өөр юу ч байхгүй.

Би жийпээр сүмд очиж байгаа юм шиг өвдгөн дээрээ сөгдөн, арван жилийн тэртээхийг бага багаар дурсан санадагсан. Арван жилийн? Үгүй дээ. Санахгүй байна… Би энэ явдал хэзээ болж өнгөрснийг санахгүй байна…

Тэгээд ч одоо энэ бүхэн ямар ч хүртээлгүй болж дээ… Миний хувьд цаг хугацаа зогсож дээ…

Би чамайг хайрлаж байсандаа хэзээ ч эргэлздэггүй. Тэр ч байтугай гар хөлөө баглуулаад, тайвшруулах цамцтай эмнэлэгт хэвтэж байхдаа ч хайртай байсан. Тийм ээ, хонгор минь, тийм ээ, би үүнийг давж өнгөрүүлэх хэрэгтэй байсан юм… Балга усаар эм ууж, асрагчийн гомдмоор үгсийг сонсоно…

Ижил төстэй номнууд (100)
1