Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Талын зулдаргана
Зохиогч: Бадмаев.А 
Эрхлэн гаргасан: "Сод ном" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Тал...төөнөм халуунд хуйхлагдаж, салхинд үлээгдсэн, аварга том эсгий дэвссэн мэт намуун тэгш тал. Тал азарган бороонд нэг биш удаа нэвчтэлээ норж, дахин гандаж хатдаг, өвөг дээдсийн минь бодлогошронгуй буурал тарчиг газар нутаг билээ. Тал хичнээн их баяр баясгалан, хичнээн гашуун нулимс, хичнээн хүний цус, хүйтэн хөлсийг үзэж үеийн үед өөртөө шингээгээ бол... Одоо ч гэсэн тэр тал яахын аргагүй хүнд хөдөлмөрт туйлдаж мартагналд умбасан хүн мэт байх бөлгөө.

Өвс ногоо хатаж хорчийн, шувууд тэнгэрийн уудамд тээр тэнд хөвөх сэмжин үүлэнд хүртэл хөөрч шингэн далд ороод тэдний дуу чимээ таг чиг болжээ. Онгож гандсан, салхинд хийлэгдсэн хөшиг гэлтэй тэнгэр ч хүртэл өөрөө мөн тийм өнгө зүсгүй уудмын дээр уйтгартайяа зэгэлтмой. Армаг тармаг арсайх ногоон дунд алагдаахай ч, зурам ч үл үзэгдэнэ. Тэгш талын дээр ялагдсан баатрын үлдээсэн дуулга адил үзэгдэх толгой дээр халууунд хошуугаа ангайн өд сөдөө өрвийлгөн суух элээнээс өөр юм үзэгдэх нь үгүй. Бас хаа нэгтээ бүр алсад зэргэлээтэх манант тэртээд талын жигүүрт эзэн болох ганц бүргэд зугуухан эргэлдэн гарч ирнэ. Гэвч шал дэмий улайрсандаа ядарсан тэр бүргэд аль ч талдаа ямар ч олз омог олж хараагүйдээ гунигтайяа доошилно.

Бурханд мартагдаж, аргалшгүй байдалдаа автсан дүнсгэр нутаг Эргэн тойрон анир чимээгүйн эргүүлэгт умбасан дүлий дүнсгэр уудамд цаг үе зогссон мэт нам жим ажээ. Тэгтэл тэрхүү нам жимийг морин төвөргөөн сэрээж толгодын цаанаас хоёр морьтой хүн гарч ирлээ. Хээр халтар азаргатай нэг нь түрүүлэн давхих нь ойртох яагаа ч үгүй гол руу, голын гарам руу яарсан мэт...

Ижил төстэй номнууд (100)
1