Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Зэврүүн шөнө
Зохиогч: Юлия Шилова 
Эрхлэн гаргасан: "Урлах-Эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Энэ үдэш орой болсон хойно энэхүү аялалд явуулах гэж чөтгөр л биднийг татаж чангааж дээ. Хэзээ хэзээгүй харанхуй бүрий болох гэж байдаг. Гэвч Петербург хүртэл дахиад дөрвөн цагийн явдал байна. Үүрээр л очих юм шиг байна даа. Златкад ч яах вэ, хэцүү юм алга. Тэрээр хойд талын суудал дээр тэрийн унаж унтаад өгсөн. Тайван амгалан хүржигнэн, тэр ч бүү хэл таашаалтай нь аргагүй амаа ангайжээ. Би гэдэг амьтан жолооны ард суугаад. Би сэрэмж алдаж болохгүй, ямар нэгэн нүх сүв рүү орчих ч юм билүү… Гэсэн хэдий ч нойронд дийлдэх гээд. Өнөө шөнө унтах боломж гарахгүй нь дээ. Гэхдээ надад шалгарсан ганц арга бий. Жолооны ард нойр чинь хүрээд байвал, аргагүй болоод ирэхэд нь чанга гэгч нь хөгжилтэйгээр дуу дуулах хэрэгтэй.

Бас аль болох их тамхи угсруулан татах шаардлагатай. Муугүй тус болно шүү.

-Бидэнд уулзалдах хэрэг байна, уулзалдах. Бие биенээ харж, ажиглах. Хэрвээ энэ дэлхий эргэлддэг юм бол, бидэнд уулзалдах, уулзалдах гэж би хоолойныхоо хэмжээгээр дууллаа.

Өө, чөтгөр гэж, автын бүхээг. Бидний “Фиат-Пунто”-г алхам тутамд зогсооно. Машин маань цоо шинэхэн, Златкаг дээд сургуулийн төгслөө гэж аав, ээж бэлэглэсэн эд. Тэрээр муухан жолооч учраас машин миний мэдэлд байдаг юм. Зам дээр автын байцаагч өөрийнхөө “шидэт саваа”-г дохьсоор гарч ирлээ. Би замын хажууд зогсов.

-Юу болоо вэ? гэж найз бүсгүй минь нойрмоглон өндийв.

-Хараач тэрийг, хүнд сурталтан ирж явна.Яаж нэг хэдэн юм салгах вэ гэж бодож явна гэж би бидний машиныг сониучирхан ширтэх, залхуутайгаар хөлөө чирэн ирэх автын байцаагч руу дохилоо...

Ижил төстэй номнууд (100)
1