Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Балхүү хуваалцаж сурсан нь
Зохиогч: Чэлэбоглу.М 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хүүхдүүд ээ! Бүгдээрээ Балхүүг бусадтай юмаа хэрхэн хуваалцаж сурсныг хамтдаа сонирхох уу? Тэрбээр аав ээж, ахтайгаа аз жаргалтай амьдардаг. Аав нь нэг өдөр түүнд алаг бөмбөг бэлэглэв. Балхүү бэлгээ “Энэ бол зөвхөн минийх” гэж ойлгосон болохоор ахдаа өгч тоглуулна гэхээс ч хармын сэтгэл төрнө. Амралтын өдөр Балхүү аавынхаа бэлэглэсэн шинэхэн бөмбөгөө аваад тоглоомын талбайд тоглохоор очив. Ах нь түүний ганцаараа тоглож буйг харчихаад хамт тоглохоор иртэл тэр ер халгаасангүй. Бөмбөгөө ч харамлаад өгсөнгүй.

 Ах нь дүүдээ гомдож, ойр хавьд тоглож байгаа найзууд руугаа тоглохоор явлаа. Балхүү ганцаараа тоглож байснаа уйдаж эхлэв. Түүнд найзуудтайгаа тоглож байгаа ах нь жаргалтай, зугаатай санагдлаа. Тэгээд шууд л хөгжилтэйгөөр тоглож байгаа тэдэн рүү очоод ахаасаа хамт тоглож болох эсэхийг асуухад “Яах юм, чи бөмбөгөөрөө тоглуулдаггүй харамч шүү дээ” гэсэнд тэр ихэд ичиж, уучлал гуйв. Тэгтэл тэнд байсан ахынх нь найзууд түүний шинэ бөмбөгийн сайхныг шагшин магтаад хамт тоглохыг хүсэв. Балхүү ч дуртай зөвшөөрсөнд ах нь баяртай байлаа. Тэр цагаас хойш тэрбээр “минийх” гэдэг харамч зангаа орхиж, байгаа зүйлээ бусадтай хуваалцах нь өөдрөг бодол төрүүлдгийг ойлгожээ.

Энэ хэдий үлгэр ч Балхүүгийнх шиг явдал хүүхдүүдийн дунд гарч болно. Тэгэхээр хүүхдээ багаас нь бусадтай нээлттэй, нийтэч болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Ганцаараа “минийх” гэж харамлаж тоглодог хүүхэд үеийн нөхдөөсөө хөндий байдаг. Өөрт байгаа зүйлээ найз нөхөдтэйгөө харамгүй хуваалцах нь хүнд байх сайхан чанаруудын нэг юм гэдгийг үлгэрийн үйл явдал, өгүүлэмж, утга агуулга илтгэж байна. уг үлгэрийн санаагаар харуулахыг зорьсон байна.

Ижил төстэй номнууд (110)
1