Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Балхүү тоглоомоо хураасан нь
Зохиогч: Чэлэбоглу.М 
Эрхлэн гаргасан: "Эмпати-Ертөнц" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хүүхэд тоглож буй зүйлдээ сатаараад аав ээжийнхээ хэлснийг мартах тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тиймээс та хүүхдээ багаас нь зөв зан байдалд сургаж, төлөвшүүлэх хэрэгтэй. Хүүхдэд олон дахин давтаж хэлэхийн оронд эмх замбараагүй байх нь өөрийгөө хүндлээгүй, бас соёлгүйн шинж гэдгийг сайтар ойлгуулах нь хамаагүй үр дүнтэй. Балхүү ээжийнхээ үгийг тоолгүй тоглоомоо хураалгүй орхисноос өвөө нь халтирч унан бэртэх дөхөв. Ээжийнхээ “Чамд би тоглоомоо хураа гэж хэлсэн байх аа” гэхийг сонсохын сацуу Балхүү хэлсэн үгийг нь мартсандаа ихэд харамсан гэмшив.

 Өвөө нь түүнийг зэмлэсэнгүй, Харин “Миний хүү тоглож дуусаад тоглоомоо хураахаа дахиж битгий мартаарай” гэж захиад толгойг нь илэв. Тэр аливаад хараахан хандаж суралцаагүй учраас байнга бүтэлгүйтдэг байлаа. Хийсэн үйлдэл бүхнээсээ сургамж авдаг ч алдаа гаргасаар л байв. Хүүхдүүд ээ! Та нар ээжийнхээ хэлсэн үгийг Балхүү шиг мартаж болохгүй шүү. Аав ээж тань гоё тоглоом авч өгөөд байдгийн учир нь та нарыг хайрлаж байгаа сэтгэлийнх нь бэлэг юм шүү дээ. Тийм болохоор тоглоомоо хайрлаж, гамнаж, тоглож дууссан бол заавал хурааж байгаарай.

Зохиогч Балхүүгийн юманд хандаж байгаа үйлдлээр хүн амьдралаас суралцах зүйл их байдаг юм. Аливааг хийж сурсан бол алхам тутамдаа хэрэгжүүлж сураарай гэдгийг давхар сургамжилжээ. Мөн ахмад настай хүн болон ээж аавыгаа ямагт хүндэтгэн, захиж сануулан хэлсэн үг бүрийг нь ягштал биелүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар ч айхавтар алдаа гаргаж болзошгүйг сануулжээ.

Ижил төстэй номнууд (110)
1