Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Балхүү үнэнээ хэлсэн нь
Зохиогч: Чэлэбоглу.М 
Эрхлэн гаргасан: "Эмпати-Ертөнц" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Санамсаргүй байдлаас гэнэ алдах тохиолдол балчир насны хүүхдүүдийн дунд элбэг. Тэд өөрийнхөө буруу гэдгийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч буй хэдий ч ээж, ааваасаа эмээн нуух нь их. Эцэг эхчүүд хэлсэн үг, үйл хөдлөл бүхэн нь хүүхдийнх нь хүмүүжлийн толь болдгийг цаг ямагт ухамсарлан сайн үлгэр дуурайл үзүүлэх байх хэрэгтэй. Балхүүгийнх жирийн л нэгэн гэр бүл. Нэг өдөр тэрбээр хоолны цагаас өмнө юм идэхээр гал тогоо руу ээжээсээ зөвшөөрөл авалгүй орж шүүгээнүүдийг онгойлгож үзвэл дээд талын тавиур дээр амттай жигнэмэг харагдав.

Балхүү жигнэмгээс авахаар зүтгэж байгаад шилэн савтай нь унаган хагалж шалаар нэг хог тарьчихаад учиргүй сандран ийш тийш хартал ашгүй хэн ч байсангүй. Балхүү гал тогооноос чимээгүйхэн гарч явлаа. Удалгүй ээж нь ах, дүү хоёрын өрөөнд орж хэн хог тарьж хэрэг мандуулсныг асуухад ах нь “Би хог тариагүй. Үгүй” гэв. Балхүү ч бас “үгүй” хэмээн хэнэггүйхэн өчлөө. Ээж нь “Худалч хүүхдүүд муухай байдаг юм. Та хоёр үнэнээ хэлэхээс нааш хоол идэхгүй шүү” гэж хатуухан сануулав. Балхүүд огтын гэмгүй ахыгаа хэлмэгдүүлэн хилсдүүлэх хүсэл байсангүй тул өөрийн хийсэн гэмийг ээжийнхээ өмнө шударгаар хүлээнэ. Балхүүгийн ээж машид баярлан “Үнэнээ хэлэхээс битгий айж бай хүү минь. Үнэнээ хэлсэн чамаар би үнэхээр бахархаж байна” хэмээн хоёр хүүгээ амттанаар дайллаа.

Хүүхдүүд ээ! Та нар битгий худлаа ярьж байгаарай. Өөрийгөө хуурч хэтдээ балаг тарих гээгүй бол хичнээн хэцүү байсан ч үнэнийг л талд зогсоорой. Манай монголын “Муу нуухаар сайн илчил” гэдэг мэргэн үг хүртэл байдаг шүү дээ.

Ижил төстэй номнууд (110)
1