Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Балхүү зураг зурсан нь
Зохиогч: Чэлэбоглу.М 
Эрхлэн гаргасан: "Эмпати-Ертөнц" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Балхүүгийн хамгийн дуртай зүйл нь зураг зурах. Байнга л хэрэг мандуулж байдаг болохоор хаана ямар зураг зурж хөглөө бол доо. Балхүү том болж байгаа ч хараахан ухаан суугаагүй балчирхан амьтан. Ээж нь хоёр хүүгээ сургуулийн сурагч болсон учраас зураг зурах олон өнгийн харандаа авч өгчээ. Ах нь өрөөндөө зураг зураад завгүй байв. Ахыгаа ээждээ зургаа үзүүлэхээр явсан хойгуур Балхүү өнгийн харандаанаас нь аваад өрөө рүүгээ орлоо.

Тэгээд хаана зураг зурах вэ? гэж удтал бодсоны эцэст ханан дээр зурахаар шийдлээ. Түүнд өрөөнийхөө ханан дээр зураг зурах үнэхээр таалагджээ. Ахыгаа дуурайж ээждээ өөрийнхөө зурсан зургийг үзүүлэхээр дуудлаа. Ээж нь хүүгийнхээ хана эрээлснийг хараад дуу алдсан ч ердөө загнаж зэмлэсэнгүй. Зургийг нь хараад “Гоё болжээ. Гэхдээ ханан дээр зураг байж болохгүй учраас одоохон арилгах хэрэгтэй” гээд ахыг нь дуудан, ханаа цэвэрлэж эхлэв. Балхүү ч буруу зүйл хийснээ ойлгон ах, ээж хоёртойгоо хамт хувинтай ус, алчуур авчран ханаа арчилцав. Тэгээд үүнээс хойш хэзээ ч ханан дээр дахин зураг зурахгүй. Зөвхөн цаасан дээр л зурж байх болно гэдгээ ээждээ амлав. Балхүү түүнээс хойш дахин хэзээ ч ханан дээр зураг зураагүй гэнэ билээ.

Хүүхдүүд ээ! Та нар Балхүүгийн хийж байгаа үйлдлээс зөв зүйлийг нь авч, буруу зүйлийг орхиорой. Тэр тийм ч муу хүү биш шүү. Балхүү хааяа алдаа гаргадаг ч гэм буруугаа ойлгон уучлал гуйж чаддаг ухаалаг, зоригтой хүү юм.

Ижил төстэй номнууд (110)
1