Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Дугтуйт, Бойтогт, Хөвдөн сахалт гурвын үлгэр
Зохиогч: Рауд.Э 
Эрхлэн гаргасан: "Сод ном" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Эно Рауд янз бүрийн насны хүүхдэд зориулан янз янзаар маш их бичдэг хүн. Тэр ч байтугай зарим нэг номын хавтсыг нь харалгүй уншихад гагцхүү Рауд л ннгэж бичиж чадна гэж агуулгаар нь бид түүний бүтээлийг таньдаг билээ.

Яагаад бид тэгж таньдаг хэрэг вэ?

Яагаад гэвэл Эно Рауд үнэн шударга, сайн сайхны талд байж, багачууд та нартай цаг ямагт нухацтай юмсын тухай нухацтай ярилцаж, нарийн төвөгтэй асуудлаас зайлсхийдэггүй билээ. Тэрбээр та бүхний тоглоом наадам, адал явдал нууц бүхэнд дуртайг дандаа дурсан үнэлдэг юм.

Түүний «Нисдэг тавагны» домог, «Бүхнийг мэдэх гэсэн кино ду- ран», «Баавгайн байшин», «Нэгэн өдрийн үлгэр» зэрэг нэр цуутай номууд чухам ийнхүү бүтсэн шиг над санагддаг.

Раудын намтарчилсан ном «Харанхуй хот дахь гэрэл» нь ийнхүү бүтжээ. Эл номын баатар хүүхдүүд фашистуудын эзэлсэн хотод үлдэж, түрэмгийлэн эзлэгчидтэй нууц тэмцэл явуулж, өөрсдийгөө жинхэнэ эх орончид болохыг харуулж, сорилтоос нэр төртэй гардаг. Энэ туужаараа эстонийн эл зохиолч хүүхдэд зориулсан бүх холбоотын шилдэг номын нэгэн уралдаанд тэргүүн шагнал хүртсэн юм.

Раудын хамгийн цуутай үлгэр тууж «Дугтуйт, Бойтогт, Хөвдөн Сахалт» нь бас ийнхүү бүтэж Г. X. Андерсений Олон улсын хүндэт жагсаалтанд зохиогчийн нэр нь бичигдсэн билээ.

Анахайтай төстэй гурван өөдөсхөний адал явдал гурван ном ч болж болох байв. Танихгүй хэн боловч үлгэрийн энэ хүмүүстэй үнэхээр түргэн найзалдаг. Баатрууд нь үлгэрийн боловч номд үлгэрийн ид шид байхгүй. Хэцүү хүнд байдалд орсон найз нөхөд уг байдлаас ид шидээр биш өөрийн ухаанаар гарч чадна...

Ижил төстэй номнууд (110)
1