Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Луу эзэгнэгчийн охин
Зохиогч: Энхбаяр.Но /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Тан улсын үеийн үлгэр домгийн туужис нь олон зуун жилийн туршид Хятадын үгээр урлаачдын уран бүтээлүүдийн нь шахагдашгүй эх ундарга нь болж иржээ. Тан улсын үе нь Хятадын утга зохиолын түүхнээ жинхэнэ “алтан зуун” хэмээн зүй ёсоор тооцогддог юм. Энэ үед аугаа их бичгийн мэргэд болох зохиолч, яруу найрагчид Ли Бо, Ду Фу, Бо Цзюй-и, Хань Юй гээд бусад хүмүүс амьдарч, бүтээж туурвиж байсан ба тэдний зохиол бүтээл нь хятадын ард түмний бахархал болж байдаг юм. Тангийн үеийн утга зохиолын дээд зэргийн хүмүүнлэг ёс, гүн гүнзгий утга санаа, уран сайхны өө сэвгүй хэлбэр дүрслэлийг манай үеийн уншигчид шагшин магтдаг юм.

Олонхи өгүүллэгүүдэд үнэнч шудрага нөхөрлөл, хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Ихэнхи баатрууд нь ашиг завшаан, хувийн жаргалаа хойш тавин феодалын үеийн ёс суртахууны хөшүүн зогсонги байдлын эсрэг тэмцэж байгаа тухай гардаг.

Тангийн өгүүллэгүүд нь өөрийн байнгын нэр алдараа ямагт ашигласаар ирсэн ба өнөө үед тэдний ихэнхи нь хятадын утга зохиолын янз бүрийн дээж бичгүүдэд хэвлэгдэн гарсаар байдаг юм. Манай монголын уншигчид хятадын утга зохиолын үнэхээрийн агуу их бүтээлүүдийн эрдэнэсийн сан руу хүсэл сонирхолтойгоор хандах буй заа.

 

Ижил төстэй номнууд (100)
1