Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Тагнуул элсүүлэгч
Зохиогч: Бадрал.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 14000₮
Номын товч

Миний ажил, амьдрал ид цэцэглэж байх үеийн тухай өгүүлэх энэ номыг хэвлүүлэхэд амаргүй байлаа. Би өөрийнхөө тухай; Хүйтэн дайны үеийн тагнуулын ажиллагааны тухай түүхийг өгүүлэх нь чухал гэж үзсэн учраас номоо бичихээр шийдсэн юм. Тагнуулын ажлыг энэ дурсамжинд оруулахад төвөгтэй санагдсан учраас эхэндээ би дурамжхан байв. Эрт үеэс улс төрийн хэрэгсэл байсан тагнуулыг төрийн ажил хэрэгт нээлттэй байлгадаггүй юм. Үүний мөн чанар нь нууцлалд оршино. Бүх амьдралаа тагнуулын ажилд зориулсан над мэтийн хүний хувьд тиймэрхүү мэдээллийг олон нийтийн хүртээл болгоно гэдэг мэргэжлийн зан араншин, түүхэн уламжлалынхаа эсрэг хийх үйлдэл болно.

Ихэнх тохиолдолд ямар нэгэн мэргэжлийн алдаа гарсны дараа л тагнуулын ажилтны тухай мэдээлэл, мэдлэгийг олон нийт олж авдаг. Нууц ажиллагаа бүтэлгүйтэхэд тагнуулын удирдлагуудыг сүр дуулиантай шүүмжилж, нууцыг олонд ил болгоно эсвэл эсрэг талын тагнуулын албаны амжилттай зохион байгуулсан занга болсон тухай зарладаг.

1994 онд Америкийн Тагнуулын төв газрын (ТТГ) ажилтан Алдрич Амес, 2001 онд Роберт Ханссеныг баривчилсны дараа Орос улсад миний нэрийг мэдэх болсон юм. 1991 онд би тэтгэвэрт гарснаас хойш олон жилийн дараа тэднийг АНУ-д баривчилсан билээ. Орос болон АНУ-ын талууд тагнуулын хоёр ажилтны хэрэгт намайг холбоотой гэж үзсэн боловч ихэнх мэдээлэлд бодит факт баримт дутагдаж байлаа. Энэ хооронд надаас ярилцлага авах гэж оролдсон сурвалжлагч нартай уулзахдаа туршлагагүй байдлаасаа болж бантан хутгаж орхисон юм. Миний үгийг (би олон зүйлийг зориуд бүдэг, тодорхой бус орхисон юм) Америкийн зохиолчид өөрсдийн төсөөллөөр тайлбарлаж, Оросууд бодит байдлаас өөр тайлбар өгсөн билээ.Эцэстээ би хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхөө зогсоож, бүх бодит түүхээ бичихэд бэлдэх болов.

Ижил төстэй номнууд (100)
1